Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАН-ын заль буюу халамжийн бодлого
УИХ-ын сонгуулийн хуульд намуудын мөрийн хөтөлбөрт мөнгөн амлалт тусгахыг хориглосон. Сонгогчид мөнгө л амлахгүй бол манай намд санал өгөхгүй гэсэн ойлголттой болж. Тиймээс мөрийн хөтөлбөртөө ил далд ямар нэгэн хэлбэрээр мөнгөн амлалт тусгах гэж оролдсон. Гэвч энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Аудитын ерөнхий газраас шалгачихсан. Ингэснээр намууд мөрийн хөтөлбөртөө мөнгөн амлалт тусгаж чадсангүй. Харин МАН-ынхан сэргэлэнтэх нь тэр. Юуны төлөө МАН-ынхан Засгийн газрыг толгойлж байгаа билээ дээ. Тиймээс Засгийн газрыг ашиглахаар шийдсэн бололтой. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээг шинэчлэн баталжээ.

Ингэхдээ ихэр хүүхдэд тус бүрт нь нэг сая төгрөг, гурав ба түүнээс дээш  бол хүүхдэд тус бүр таван сая төгрөг, орон сууц болон түлшний үнийн хөнгөлөлтөд жилд нэг удаа 200 мянган төгрөг гээд төрийн хайр ихээ их. Ийм аргаар МАН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж чадаагүй мөнгөн амлалтаа Засгийн газрын бодлого шийдвэр болгож гаргачихлаа гэж хардаж болох талтай.

Өнгөрсөн сонгуулиар МАН-ынхан иргэдэд жил бүр 1.5 сая төгрөг өгнө хэмээн амласан. Ингээд 2008 оны сонгуулийн дараа олонхи болсон МАН-ынхан жил бүр иргэдэд 1.5 сая төгрөг өгнө гэснээ гэнэт больсон. Эх орны хишиг гэж нэг л удаа 1.5 сая төгрөг өгнө хэмээн булзааруулж билээ. Гэвч өнөөг хүртэл 1.5 сая төгрөг гар дээрээ авсан хүн байхгүй. “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгч байгаа. Гэхдээ энэ мөнгийг олгох хугацаа энэ сараар дуусч буй.
МАН-ынхан “УИХ-ын сонгууль болох гэж байдаг. Иргэдийн амыг хааж, нүдийг нь хуурах хэрэгтэй. Асуудлыг хэрхэн шийдэх вэ” хэмээн олон сар бодсон биз. Иймээс дээрх халамжийн гайхамшигт бодлогыг бодож олсон бололтой. Улсын төсөвт энэхүү халамжид тусгасан мөнгийг шийдэж өгөөгүй. Ийм дээрх мөнгөний эх үүсвэрийг хаанаас олж өгөх гэж байгаа юм бол гэж эргэлзэх хүн олон бий. “Хүний хөгжил сан”-гаас олгож буй 21 мянган төгрөгийн санхүүжилтийг олох гэж Сангийн яамныхан ийш тийш их л сандарч гүйсэн. Эцэстээ  хууль зөрчин байж Монголбанкнаас мөнгө зээлж хөгөө хөлдөө чирсэн. Харин одоо нийгмийн халамж нэрээр иргэдэд баахан мөнгө тараах нь. Иргэдэд үзүүлэх халамжид нийт хэдэн төгрөг зарцуулах, мөнгөний эх үүсвэрээ хаанаас бүрдүүлэх эсэхээ Засгийн газар тайлагнасангүй. Зүгээр л баахан тоо иргэдэд илгээлээ.

МАН-ынхан сонгуулиар амласан 1.5 сая төгрөгөө өгөх гэж эгээтэй л Оюу толгойн ордоо гадаадынхан өгчихөөгүй. Зарим нэг иргэний хөдөлгөөнийхөн Оюу толгойн ордоо гадаадынханд өгчихсөн гэж ярих. Ийм байхад иргэдэд дахин мөнгө амлаж байгаад гайхах нэгэн бий л байх.

Засгийн газар шинээр халамжийн бодлого хэрэгжүүлэхийн тулд УИХ-д Төсвийн тодотгол өргөн барих ёстой. Гэтэл УИХ-ын чуулган түр завсарлачихсан. За тэгээд УИХ-ын чуулган орлоо ч гэсэн Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэх боломж бараг л байхгүй. Учир нь, УИХ-ын чуулган дахин цуглахдаа хаалтын хуралдаанаа хийж дараагийн шинэ парламентад халаагаа өгөх гэж л хуралдана. Гэтэл халамжид тусгасан дээрх мөнгийг ирэх сарын 1-нээс өгнө гээд Засгийн газар амлачихсан байдаг.

Магадгүй энэ нь сонгуулийн өмнөх МАН-ын үзүүлэх тоглолт байж мэдэх талтай. За яахав энэ мөнгийг хаанаас ч юм олоод олголоо гэж бодъё. Гэтэл мөнгөний эх үүсвэрийг шийдэж өгөх шинэ парламент энэ шийдвэрийг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Магадгүй АН-ынхан олонхи болчихвол МАН-ын гаргасан халамжийн бодлогыг лав  л дэмжихгүй байх. Ийм нэг бүрхэг зүйл болчихоод байдаг. Халамжаа гэж…
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан