Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сонгуулийн жүжиг хөшгөө нээлээ
Өнгөрсөн долоо хоногт товчхондоо улс төр буцалсан өдрүүд байлаа. УИХ болоод НИТХ-ын сонгуулийн их ажлын өмнөх сарын төгсгөлийн долоо хоног ийнхүү өнгөрлөө. Сонгуулийн бэлтгэл ажил хаа сайгүй ундарч, долоо хоногийн сүүлээр ерөнхийдөө цэгцрэв.
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг эцэслэн гаргаж, иргэний ухаалаг үнэмлэх авах хүмүүсээ бүртгэж дууслаа. Нэр дэвших эрхээ гардсан эрхмүүд тойрогтоо штабаа байгуулж, сонгуульд ялах тактикаа боловсруулан дор бүрнээ л бужигнаж байна. Орон нутагт нэр дэвшигчид хөдөөг зорьж, хотынхон харин гэнэт л гэр хорооллоор холхиж эхэлжээ.
Сая төгрөг олгож эхлэв
2008 оны сонгуулиар олонхийн санал авахад хамгийн том хүчин зүйл болсон амлалт бол Эх орны хишиг 1.5 сая төгрөг байлаа. Дөрвөн жил хүлээсний эцэст өнгөрсөн долоо хоногт иргэд нэг сая төгрөгөө гар дээрээ авч эхлэв.
Сангийн сайд энэ сард 660 мянган төгрөгийг эхэлж олгоно гэж олон удаа мэлзсэн боловч хэлсэндээ хүрсэнгүй, ердөө л 330 мянгыг нь олгож байгаа. Гэхдээ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настанд. Долоо хоногийн эхээр нийслэлчүүдэд олгосон бол төгсгөлд нь хөдөө орон нутгийн ахмадууд мөнгөө авч эхэлсэн юм.
Э.Бат-Үүл маргааныг давж, батламжаа гардав
НИТХ-ын нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх тийз буюу батламжаа гардан авлаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг бүртгэхгүй хэмээн маргаан дэгдэв. Нэр дэвшихээсээ өмнө УИХ-ын гишүүний эрхээсээ түр түдгэлзэхийг Сонгуулийн хорооноос шаардсанаасаа болж АН-ынхнаар хуулийн хичээл заалгахдаа тулав.
Учир нь, сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлаасаа татгалзах ёстой болохоос улс төрийн албан хаагчдад энэ заалт хамаагүй гэсэн юм. УИХ-ын гишүүн бол улс төрийн албан хаагч гэдгийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн сонгуулийн хорооныхон ойлгоо биз ээ.
Нам, эвслийг бүртгэж дууслаа
Сонгуулийн тухай шинэ хуулиар бол намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын газраар шалгуулж, тэнцсэнийхээ дараа Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх учиртай. Тэгвэл 2012 оны сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдөхөөр Аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бол өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг илгээв. Хачирхалтай нь, Эх орончдын нэгдсэн нам заасан хугацаанд бичиг баримтаа авчирч өгсөнгүй. АН, МАН, ИЗНН, МУНН, МАХН-МҮАН тэргүүтэй нам нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүллээ.
Цагдаагийн дарга нарыг шүүж чадсангүй
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд, НЦЕГ-ын дарга асан О.Зоригт нарын шүүх хурал зургаа дахь удаагаа хойшлов. Оноос хойш тэднийг шүүх гэж оролдсон боловч ямар нэг шалтгаанаар дуншсаар өнөөдөртэй золгосон юм. Хэрэв тэднийг шүүх хурал болж, дорвитой шийдвэр гарчихвал долдугаар сарын 1-ний хэрэг шийдэгдэх байх хэмээн хүлээсэн хүн олон бий.
Магадгүй улс төрийн асар том дуулиант хэрэг илрэх ямар нэгэн өнцөг харагдаж ч болзошгүй билээ. Харамсалтай нь, сонгуулиас өмнө шүүх хурлыг хийж чадахгүй нь бололтой.

0 Сэтгэгдэл