Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ногоон намын үүсгэн байгуулагчид АН-д элсэв
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Ногоон намын анхны дарга, үүсгэн байгуулагч Д.Басандорж, Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга Т.Ганбаатар, Ногоон намын анхны үүсгэн байгуулагч Т.Дашзэвэг, Х.Лхагвасүрэн нар Ардчилсан намд элсэв.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэднийг Ардчилсан намд элсч, ногоон эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж, хийж бүтээхийн төлөө нэгдэж байгаад баяр хүргэн, батламжийг нь гардуулав. “Ногоон намын цагаан толгой” нэр авчихаад байсан П.Бадарч гуай болон Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар 16 жил ажилласан Т.Ганбаатар, үүсгэн байгуулагчид Ардчилсан намд элсч байгаа нь учиртай аж.
Өнгөрсөн сонгуулиудаар Ногоон намын дэмжигчид Ардчилсан намыг сонгож, дэмжиж, эвсч ирсэн. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнө Ногоон намын үүсгэн байгуулагчид Ардчилсан намд элсэж байгаадаа баяртай байна. Учир нь, тэд сонгуулийн өмнө нэр дэвшихийн төлөө Ардчилсан намд элсээгүй. Харин өнөөгийн Монголын нийгмийг авч явах том улстөрийн хүчинд нэгдэн, ногоон бодлогын төвийг ярих биш, Ардчилсан намын бодлогод шингээж хэрэгжүүлэхээр болж байгаадаа баяртай байгаа гэнэ. Тиймээс сайн өдөр сонгон байж Ардчилсан намд элсчээ.
Ногоон намын дарга асан, үүсгэн байгуулагч Д.Басандорж болон Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч нартай хэдэн хором ярилцав.
Ногоон намын үүсгэн байгуулагч Д.Басандорж:
Ардчилсан нам өнөөгийн Монголын хувь заяаг авч явах нам шүү дээ
-Улс төрийн сонголт хийнэ гэдэг хүн бүрийн хувьд чухал алхам байдаг. Та бүхэн яагаад Ардчилсан намд элсэх болов?
-Бид 1990 оноос Монголд олон нам байгуулахын төлөө, ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэхийн төлөө явж байсан. 1996 онд Ардчилсан холбоо эвслийн үед байгаль орчны асуудалд Ногоон намын хөтөлбөр хэрэгжиж явж байлаа. 2000 онд Ардчиллын төлөө намууд нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад хөдөө амьдардаг Ногоон намын гишүүд үндсэндээ Ардчилсан намд элсээд орчихсон байсан. Түүнээс хойш Ардчилсан намтай бүх шатны сонгуульд эвсч ирсэн.
Өнөөдөр бид тусдаа жижиг нам байгуулаад бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Монголын улс төр бохир болсон байна. Ийм учраас үүнийг цэвэршүүлж, хариуцлагатай ардчиллын төлөө эдийн засгийн хөгжилд хүрэх, экологийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хамтдаа хийж бүтээх ёстой.
Өнөөдөр Монгол орныг авч явах хувь заяаг Ардчилсан намд ноогдож байгаа энэ хариуцлагатай цаг мөчид Ногоон намыг үүсгэн байгуулсан анхны гишүүд Ардчилсан намд нэгдэж байна. Монголын Ногоон намын хувьд 20 гаруй жилийн түүхтэй нам боловч өнөөдрийн удирдлагад байгаа хүмүүс нь ойлгомжгүй, зарим нэг хүний гар хөл болох гэсэн бохир улс төр харагдаж байгаа учраас бид Ардчилсан намыг сонгож байгаа юм.
-Та бүхэн сонгуулийн өмнө элсч байгаа нь зарим хүнд сонин байгаа байх?
-Бид сонгуулийн өмнө элсч байгаа нь ерөөсөө зөв бодлогыг ялалтад хүргэхийн төлөө өөрийнхөө хийж чадах зүйлээр бас дэмжлэг болох зорилготой юм. Ногоон хөгжлийн бодлогыг Ардчилсан намын бодлогод шингээж, тэр бодлогоо хэргэжүүлэхийн төлөө өдрийн сайныг сонгон элсч байна.
Цаашдаа ногоон бодлогыг ярих биш, ногоон хөгжил, ногоон амьдрал, ногоон улс төрийн төлөө хамтдаа ажиллана.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч:
Ардчилсан намд цаашдаа ч элсэнэ
-Та Ардчилсан намын гишүүний батлахтай болчихлоо. Ямар учраас тэр вэ?
-Би ардчиллыг дандаа дэмжиж ирсэн. Ардчилал байгаа газар эрх чөлөө байдаг. Хүн төрөлхтний хамгийн эрхэмлэж байдаг зүйл бол эрх чөлөө юм. Үг хэлэхээс авахуулаад бичих, туурвихад ч эрх чөлөө хэрэгтэй. Тийм учраас ардчиллын чиг баримжаатай намд элсч байна. Ногоон нам сүүлийн үед ойлгомжгүй болсон учраас манай 30-аад хүн Ардчилсан намд элсч байна. Цаашдаа ч элсэнэ.
-Танд Ардчилсан намын боловсруулсан мөрийн хөтөлбөр ямар санагдав?
-Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд ард түмнээ бүтэн жил сонсч хэлэлцсэн нь их зөв болсон. Өнөөгийн Монголын нийгэмд ямаршуухан бодлого, бүтээн байгуулалт, төлөвлөлт хэрэгтэй байгаа талаар иргэдийнхээ хүсэл зоригийг ойлгож чадсан боломжийн хөтөлбөр юм билээ.
Гэхдээ дан ганц нэг талаасаа асуудал шийдэгдэхгүй. Аливаа Засгийн газрын ажил ард түмний амьдрал ямар байгаагаар хэмжигддэг. Тийм учраас иргэд бүгдээрээ хөдөлмөрлөөд, дэмжээд явбал Монгол оронд сайхан газар нутаг, эх орон минь байна, болохгүй зүйл байхгүй.

0 Сэтгэгдэл