Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сонгуулиын Бумеранг
Н.Саркози “Хүчирхэг Франц улс” уриатайгаар 2012 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд оролцож ялагдсан бол Барак Обама “Урагшаа” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлээд байгаа аж. Уриа гэдэг зүйл улс төрд хамгийн чухал зэвсгийн нэг гэдгийг дэлхий нийтийн хүлээн зөвшөөрдөг.

Монгол хэлний тайлбар тольд уриа гэдэг нь нийтэд зарлан уриалж, тунхаглах бичиг, уриалга гэж тайлбарлажээ. Бизнесийн хувьд аливаа сурталчилгааны амин сүнс нь уриа үг гэдэг. Харин сонгуулийн уриа үг гэдэг таныг юу хийсэн бэ, юу хийх гээд байна вэ гэдгийг л маш товч бөгөөд тодорхой илэрхийлэх ёстой хэмээн PR-чид зөвлөдөг.

Судлаач Н.Сомагийн “Үгийн ид шид” нийтлэлд “Энерги мэдээлэл тээсэн хүчирхэг ганц долгион болох үг бусад бүх мэдээллийн адил оргүй алга болохгүй, торсын оронд хадгалагдан, олонтаа хувилагдан үржинэ. Хэлсэн үгс бүр бичигдэн үлдээд, харгис хэрцгий, бусдыг шархдуулсан үгс нь хийсэн алга болохын оронд хэлсэн эзэндээ эрт, орой аль нэгэн цагт бумеранг мэт үсрэн ирдэг гэж дорно дахинд үздэг байсан нь мунхруулга бус, харин байгалийн зүй тогтолд суурилсан болохыг шинжлэх ухааны нээлтүүд ха­руул­сан байна” гэснийг уншиж байснаа саналаа. Тэгвэл улстөрчдийн маань уриа үг хэзээ нэгэн цагт эзэндээ Бумеранг мэт үсрэн ирэх нь гарцаагүй. Харин тэр үед ямар хариутай угтах бол…
 Иймээс улстөрчид уриа үгээрээ өөрсдийгөө хэрхэн илэрхийлж байсан хийгээд байгаа вэ гэдгийг зах зухаас нь сонирхсон юм.

2000 оны сонгуулийн МАХН-ын /хуучнаар/ уриа үг бол “Төрөө хямралаас гаргая Түмнээ ядуурлаас аврая”. Олон хүний чихэнд наалдаж чадсан учраас л МАХН олонхи болсон гэж тайлбарлаж болох ч Төрийг хямрааж, Түмнийг ядуурал руу түлхсэн нь хэн бэ гэж бас асууж болох. Тэгвэл анхны ардчилсан Ерөнхийлөгч маань “Шилжилтийн үеийг цэглэнэ. Амьдралын до­ройтлыг арилгана” гэсэн агуу зорилго тавьж байсан гэдэг.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхсайхан АН-аас нэр дэвшиж “Авлигачдыг цээрлүүлнэ” хэмээн хатуу­хан уриатай байсан ч Н.Энх­баярын “Эвтэй байхдаа хүч­тэй”-д ялагдал хүлээсэн бол 2009 онд Н.Энхбаяр “Эвийн хүчийг бэхжүүлнэ. Эх орны хишгийг өгүүлнэ” гээд Ц.Элбэгдоржийн “Шударга л байцгаая”-д ялагдсан. Үндсэндээ М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарын уриа үгийн утга ижил байгаа ч нэг нь ялагдал хүлээж, нөгөө нь ялалт авчирсан байдаг.
2008 онд АН-наас УИХ-д нэр дэвшигчид  “Эвтэй дөр­вийг сонгож, эрдэнийн хувь хүртээе”,”Ардчиллын “дөр­вөн бэрх”-ийг сонгоё”, “Ард­чиллын гурвыг бөөндөе”, “Сэлэнгийн цогтой хоёр”  гэхчлэн тойргийнхоо манда­тын тоогоор өөрсдийгөө тодотгож байсан бол МАХН-ынхан “Баян зүрх Нэг зүрх” , “Одоо л сонго, Одоо л зүтгэе”, “Би урьдын адил зүтгэе” гэх мэт уриатайгаар эх орны хүү болох гэж зүтгэж байсан.

Тэгвэл намынхаа мөрийн хөтөлбөрийн гол санааг АН “Эдийн засгийн хувьсгал эхлүүлье” гэж, МАХН “Шу­дар­га ёс-хариуцлагатай төр Дэв­ших хөгжил-Дэвжих амьд­рал” гэсэн уриагаар гар­гаж, сонгогчоо татах тактик барьжээ.Гэвч эдгээр урианы гол утга хэдэн хувиар биелэв, ямар үр дүн авчрав, бид эрдэнийн хувийг хэрхэн хүртэв гэдэгт сонгогч түмэн одоо л хариулт өгөх биз. Мэдээж дээр хэлсэнчлэн тэдний уриа үгийн ач нь удахгүй бумеранг шиг л нисэн ирэх болно. Энэ удаад  нэр дэвшигчид түмэндээ элэгтэй, түмэнтэйгээ ойрхон гэдэг мессэжийг ихэвч­лэн сонгож байгаа бололтой.

ЭБЭХ-ний сайд Л.Зоригт “Зорилготой зүтгэж, зоригтой шийднэ” уриатайгаар энэ удаагийн сонгуульд орж буй аж. Өмнө нь зорилгогүй, зориг­гүй хэн нэгний амаар ажил­ладаг байснаа тэр ийн баталгаажуулж буй бо­лолтой. Гэтэл шар сонины магнат гэгддэг Р.Хадбаатар Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д дэвшиж “Ардын хүү, Раднаагийн хүү, Сонины хүү Сонгины хүү” гэсэн уриатайгаар орж.  Одоо л өөрийгөө таньж дээ гэмээр…

Намуудын хувьд АН “Хүн шиг амьдаръя. Улс шиг хөгжие” , МАН “ Та бол Монгол хүн. Та бол Тусгаар тогтнол” гэсэн уриатайгаар сонгуулийн ажлаа эхлээд байна.
Эдгээр уриа үгийн шид нь зургадугаар сарын 28-нд мэдрэгдэх биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан