ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Стандартчилал хэмжилзүйн газар ардчиллыг дэмжигчдийг ажлаас нь халсан уу
Стандартчилал Хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр ажилчдаа бөөнөөр нь үндэслэлгүйгээр халсан тухай тус байгууллагын албан хаагчид өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Тэрээр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр 2010 оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор халагдсан ч Тэргүүн шадар сайд Г.Алтанхуягийг Засгийн газраас гарсны дараа эргээд л албан тушаалдаа томилогдсон гэнэ. Даргын суудалдаа эргэж ирээд удаагүй байгаа ч 13 хүнийг ажлаас нь халах тушаал гаргаж амжжээ. Өөрийн дураар ийн халаа солио хийсэн нь цаанаа улс төрийн зорилготой гэх хардлага төрүүлж байгааг ч ажилчид нь нуугаагүй. Учир нь, тэрээр ажилчдынхаа дундаас АН-ыг дэмжигчдийг онцлон халсан аж. Энэ тухай тус газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга байсан Д.Анхбаяр “Мэдээж 13 хүнийг зүгээр л яв гээгүй. Хуулийн ямар нэг зүйл заалт ашиглаж, шалтаг гаргаж байгаад халсан. Гэхдээ цаад шалтгаан нь улс төрийн зорилготой гэдэг нь илт. Сонгуулийн шинэ хуульд тойрог, хэсгийн хороодын ажилтнуудыг төрийн албан хаагчдаар бүрдүүлнэ гэж заасан. Тиймээс АН-ыг дэмждэг хүмүүсийг ажилгүй болгож буй нь энэ бололтой. Мөн Г.Гантөмөрийн гар хөл болсон тамгын газрын дарга Тунгалаг гэж хүн бий. Энэ эмэгтэй АН-ын гишүүн байснаа М.Энхсайханыг дагаад ҮШН-ыг байгуулахад нь хамт явсан хүн. Харин одоо МАН-ын гишүүн. Г.Гантөмөр, Тунгалаг нар үгсэн хуйвалдаж биднийг халсан” гэв.
Хууль бусаар ажлаасаа халагдсан албан хаагчид гомдолтой байгаа гэдгээ илэрхийлсээр байна. Тэдний гурав нь Төрийн албаны зөвлөл, гурав нь Захиргааны хэргийн шүүх, гурав нь дүүргийн шүүхэд гомдол гаргаад байгаа гэсэн. Мөн Шадар сайд М.Энхболдод хандаж хариуцсан газарт нь асуудал үүсээд, ажилчдынх нь эрх ашиг зөрчигдөж байхад анхаарлаа хандуулаач гэсэн шаардах бичиг илгээхээр болжээ.
Энэхүү халаа сэлгээний талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас тодруулахад, “Ийм олон хүн халсан гэж би сонсоогүй. Төрийн албаны зөвлөлийн зүгээс хууль бус томилгоотой, боловсролын бичиг баримт нь хуурамч гэсэн цөөн тохиолдолд албан хаагчийг ажлаас нь халах үүрэг өгдөг. СХЗГ-ын тухайд зөрчилтэй хүн ийм олон байх учиргүй. Тиймээс манайхаас хүн халах үүрэг өгөөгүй” гэв.
Халагдсан ажилтнууд чадлынхаа хэрээр заргалдана гэдгээ мэдэгдсэн. Тэд СХЗГ-ын зургаан жилийн үйл ажиллагаанд мониторинг хийлгэхийг хүсч буй аж. Учир нь, өөрсдөөс нь болж байгууллагын ажил цалгардаагүй гэдгийг нотолж, харин Г.Гантөмөр даргын ажиллаагүй хоёр жилийн хугацаанд СХЗГ-ын хөрөнгө оруулалт 12 дахин нэмэгдэж, дэлхийн түвшний үнэт металлын лаборатортой болсон гээд олон ахиц гарсан зэргийг нийтэд дэлгэхийг хүсчээ.

0 Сэтгэгдэл