Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
СЕХ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр дэвших эрхийг түдгэлзүүлжээ
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй цөөн хором ярилцлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай яагаад өмгөөлөгчдөөсөө татгалзах болов. Шүүх хурал дээр өмгөөлөгчдөөсөө татгалзах шалтгаанаа юу тайлбарласан бэ?
-Энхбаяр дарга өмнөх хоёр өмгөөлөгчөөсөө татгалзах шалтгаанаа шүүх хурал дээр тодорхой тайлбарласан. Тэдэнд хавтаст хэрэгтэй танилцах хугацаа хангалттай гаргаж өгөөгүй, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөөгүй. Түүнчлэн тэдэнд мөрдөн байцаалт болон прокурорын шатанд ч цагаатгах талын нотлох баримт хангалттай цуглуулж чадаагүй гэсэн үндэслэлээр өмгөөлөгчдөөсөө татгалзсан. Өөрөө хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаагүй. Танилцах хүсэлтээ ч тавьсан. Би ч мөн адил өнөөдрөөс эхлээд түүний өмгөөлөгчөөр ажиллахаар болсон учир хэргийн материалтай танилцах шаардлагатай гэсэн тайлбараа шүүх бүрэлдэхүүнд тавьсан юм.
-Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг нь түдгэлзүүлж өгөөч гэсэн агуулгатай албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. СЕХ экс Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг түдгэлзүүлсэн гэх юм. Өмгөөлөгчийнх нь хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Сагсай, Сүхбаатар дүүргийн шүүх рүү бичиг явуулсан байна. Сүхбаатар дүүргийн шүүх уг бичгийг үндэслээд тус дүүргийн Ерөнхий шүүгч Соёмбо-Эрдэнэ СЕХ-нд хандсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн дагуу Энхбаярыг нэр дэвшигч эсэхийг харгалзаж үзээч гэсэн утгатай бичиг байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 27.5.2-т тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлага, түүнчлэн хууль дээдлэх чадвар, ард түмний итгэл хүлээх чадвартай эсэхийг харгалзана гэсэн заалтыг үндэслэж бичиг явуулжээ. Үүнийг өмгөөлөгчийн хувьд юу гэж үзэж байна вэ гэхээр СЕХ-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төр хэн ч бай хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй. Гэтэл хачирхалтай нь, СЕХ шүүхийн энэ бичгийг хүлээж аваад, Энхбаяр даргыг нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдвэрлэж өгөөгүй. МАХН руу албан бичиг явуулсан байгаа. Энэ нь Сонгуулийн тухай болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг зөрчиж байгаа юм. СЕХ шүүхээс бичиг авангуутаа, үүнийг үндэслэж нам руу бичиг явуулсан нь шүүхийн нөлөөнд орсон гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс бид энэ талаар СЕХ болон бусад холбогдох байгууллагуудад гомдол гаргана.
-Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд СЕХ-нд хандсан байж болох уу?
-Ер нь, СЕХ-нд хэн ч нөлөөлөх ёсгүй. Гэтэл СЕХ нөлөөнд автаад МАХН руу бичиг явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Н.Энхбаяр даргад холбогдох хэргийг өмнө нь улс төрийн зорилготой биш гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоо үүсч буй нөхцөл байдлаас харахад, магадгүй улс төрийн шинжтэй болов уу гэсэн эргэлзээ төрүүлж байна.
- Хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн үү?
-Өнөөдрөөс эхлээд л өмгөөлөгчөөр Цаашид хавтаст хэрэгтэйгээ танилцана.
-Хэчнээн хавтаст хэрэг байгаа вэ?
-49 хавтаст хэрэг байгаа гэсэн.
-Тэгэхээр 12-нд болох шүүх хурал хүртэл энэ олон хавтаст хэрэгтэй танилцаж амжих уу?
-Урьдчилж хэлж мэдэхгүй байна.
-Та ганцаараа экс Ерөнхийлөгчийг өмгөөлөх үү. Нэмж өмгөөлөгч авах болов уу?
-Шүүх хурал дээр Цэрэнжээ өмгөөлөгчийг оролцуулья гэсэн хүсэлт гаргасан л даа. Шүүх бүрэлдэхүүн энэ саналыг хүлээж авсан.

0 Сэтгэгдэл