ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Нийслэлийн хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/338 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийн дагуу 2015 оны мод тарих өдрийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын санаачилгаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.
Энэ хүрээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм.
Дүүрэг бүрт “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх Засаг даргын орлогчоор ахлуулж, хорооны Засаг дарга нарыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулан, зардлыг батлан, гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр дэд ажлын хэсэгт ирүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.

0 Сэтгэгдэл