ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Төрөөд 100-хан минут амьдарсан ч өөр хүний амь аварсан хүүгийн гайхамшигт түүх
Энэ хорвоод төрөөд ердөө 100 хан минут амьдарсан атлаа манай гаригийн хамгийн залуу донор болж насанд хүрсэн нэг хүнийг аварсан бяцхан жаалын гайхамшигт явдал өнгөрсөн онд Их Британид тохиосон байна.
Жесс Эванс, Майк Холстон хоёр хүүхэдтэй болж эхнэр нь хоёр ихэр хүүхэд тээж эхэлжээ. Харамсалтай нь ихрийн нэг нь хүнд өвчтэй учраас төрснийхөө дараа амьдарч чадахгүйг нь эмч нар мэдсэн байна.
Ингээд яах ч аргагүй болсон ч энэ хорвоод дөнгөж ирээд буцсан жаал хүү өөр нэг насанд хүрсэн хүний аминд орох хувьтай байж. Төрмөгц нь Тедди Ной Холстон гэж нэрлэсэн хүү ердөө 100 минут болоод л амьсгал хураажээ. Түүнийг нас бараад гурван минут болж байхад нь эмч нар мэс засал хийж хүүгийн бөөр, зүрхний хавхгийг авч өөр нэгэн өвчтөнд суулгасан байна. “Тэр жинхэнэ баатрын ёсоор нас барсан. Бид гашуудахын зэрэгцээ яаж бахархаж байгаагаа илэрхийлэх ч үг алга” гэж хүүгийн эцэг сурвалжлагчид ярьсан байна.
Теддигийн ах Ной Тедди Холстон эрүүл төрж, одоо аав ээж, гурван настай эгч Биллитэйгээ хамт Уэльс Кардиффед амьдарч байна.
Энэ хорвоод төрөөд ердөө 100 хан минут амьдарсан атлаа манай гаригийн хамгийн залуу донор болж насанд хүрсэн нэг хүнийг аварсан бяцхан жаалын гайхамшигт явдал өнгөрсөн онд Их Британид тохиосон байна.Жесс Эванс, Майк Холстон хоёр хүүхэдтэй болж эхнэр нь хоёр ихэр хүүхэд тээж эхэлжээ. Харамсалтай нь ихрийн нэг нь хүнд өвчтэй учраас төрснийхөө дараа амьдарч чадахгүйг нь эмч нар мэдсэн байна.

0 Сэтгэгдэл