ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Я.Батсуурийг батлан даалтад гаргав
Я.Батсуурийг АН-ын УИХ дахь бүлэг болон намын нөхдийн хүсэлтээр өчигдөр орой батлан даалтаар гаргав. Энэ талаар түүний өмгөөлөгч Х.Базаррагчаагаас тодруулахад "Удаа дараа хүсэлт гаргасны дагуу прокурор хүлээн авч, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргах шийдвэр гарч, дөнгөж сая батлан даалтад гарсан" гэв.

Түүний биеийн байдал муудсан болон удаа дараалан хүсэлт гаргасны дагуу хүлээн авч, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. Я.Батсуурийг "Говь Повер” компанитай холбоотой хэрэгт холбогдуулан АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан . Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгаад байсан бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан ч татгалзсаар байсан. Харин Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр намынхандаа хандан батлан даалтад гаргахад туслахыг хүссэн захидал илгээсэн. Энэхүү хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт АН-ыхан бүлгийн хурлаараа авч хэлэлцэн туслахаар болж ийнхүү түр суллаад байна.

0 Сэтгэгдэл