ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Хан ресурс”-ын захирлыг гадны нөлөөгүй нас барсан гэв
Mongoliin uul usnii lus sawdaguud dogshin shuu dee
Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхээр ялаад байгаа Канадад бүртгэлтэй уран олборлолтын “Хан ресурс” компанийн захирал өчигдөр “Blue Sky” зочид буудлын 16 давхрын өрөөндөө нас барсан хэрэг гарсан. Тус компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан 237 А дугаартай тусгай зөвшөөрлийг манай улс хуулийн дагуу хүчингүй болгосон гэдэг ч тус компани олон улсын Арбитрын шүүхэд зарга үүсгэж, зургаан жил заргалдсаны эцэст өнгөрсөн сарын эхээр шүүхийн шийдвэр гарч Монгол Улс 100 сая ам.долларын өрөнд орсон. Монголын Засгийн газар шүүх дээр тус компанийг ялах хангалттай нотолгоотой гэж байсан хэдий ч нөгөө тал заргаа авсан. Хууль зүйн яамны зүгээс Монголын Засгийн газар давж заалдах эрхтэй. Мөн тухайн компанитай тохирох нэг гарц байгаа ч гэж байсан юм. Арбитрын шүүхийн шийдвэр өөрчлөгдөөд байх нь тун ховор учир нь Монголын зүгээс тохиролцох хувилбарыг сонгож магадгүй хэмээн шинжээчид үзэж байсан юм.

Өчигдөр өглөө зочид буудлынхаа өрөөнд нас барсан байдалтай олдсон “Хан ресурс”-ийн захирал Жим Доакийг одоогоор ямар хэргээр Монголд ирсэн бэ гэдгийг Цагдаагийнхан хэлэх боломжгүй гэж байгаа ч магадгүй Засгийн газартай тохиролцох асуудлаар ч ирсэн байхыг үгүйсгэх арга алга. Цагдаагийн Ерөнхий газраас өгсөн мэдээгээр Жим Доакийг үхлийн шалтгааныг шүүх эмнэлгээс урьдчилсан байдлаар гадны ямар нэг нөлөөгүй, ил шархгүй. Өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна. Одоогоор цогцост задлан шинжилгээ хийж, 14 хоногийн дараа хариу нь гарна гэж Шүүх эмнэлэгийн зүгээс мэдээлжээ. “Хан ресурс”-ийн захирал энэ сарын 19-нд Монгол ирж, “Blue Sky” зочид буудалд байрласан байна. Ирсэн шалтгааныг нь хувийн нууцтай холбоотой тул мэдээлэх боломжгүй гэж цагдаагийнхэн хэлж буй юм.

0 Сэтгэгдэл
2015.04.28