Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Манай улс “Рио+20”-д оролцоно
Дэлхийн даяар тогтвортой хөгжлийн чиг баримжаагаа дүгнэж, ногоон эдийн засгийн нэгдсэн бичиг баримтаа гаргаж, батлах “Рио+20” чуулга уулзалт энэ сарын 13-22-ны өдрүүдэд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болох гэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын гишүүн 130 орчим орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, байгаль орчны салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцох юм. Манай улсын хувьд НҮБ, БОАЖЯ, ГХЯ хамтарсан ажлын хэсэг гарч бэлтгэлээ хангаад байгаа аж. Түүнчлэн уулзалтад “Монгол Улсын тогтвортой хөгжил- өнгөрсөн, ирээдүйд” гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг хоёр цагийн турш тавьж, бусад орнуудын туршлагыг сонсож, санал зөвлөмжийг авах юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр арван минутын илтгэл тавих гэнэ.
Дэлхийн даяар тогтвортой хөгжлийн чиг баримжаагаа дүгнэж, ногоон эдийн засгийн нэгдсэн бичиг баримтаа гаргаж, батлах “Рио+20” чуулга уулзалт энэ сарын 13-22-ны өдрүүдэд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болох гэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын гишүүн 130 орчим орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, байгаль орчны салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцох юм. Манай улсын хувьд НҮБ, БОАЖЯ, ГХЯ хамтарсан ажлын хэсэг гарч бэлтгэлээ хангаад байгаа аж. Түүнчлэн уулзалтад “Монгол Улсын тогтвортой хөгжил- өнгөрсөн, ирээдүйд” гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг хоёр цагийн турш тавьж, бусад орнуудын туршлагыг сонсож, санал зөвлөмжийг авах юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр арван минутын илтгэл тавих гэнэ.Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
























