ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Багш нар ҮЭ-д цаашид ч татвараа төлөх нь
Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захиргаа, үйлдвэрчний байгууллагын хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу багш, ажиллагсдын цалин хөлснөөс Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг зарим байгууллага ажилчдынхаа сарын үндсэн цалингаас, олонхи нь олговол зохих цалингийн дүнгээс нэг хувиар тооцон суутгасан гэх маргаан эцэслэн шийдэгдэхгүй байсаар. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд удаа дараа гомдол санал хүргүүлж байсан нь ч саяхан. Тэрээр асуудлыг авч үзээд шийдвэрлүүлэхээр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад “Татварын суутгахыг зогсоох тухай” албан бичиг хүргүүлж тодорхой арга хэмжээ авч ажилчдын эрх ашгийг хамгаалж ажиллана уу хэмээн үүрэгдэж байсан билээ. Гэвч Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцэд Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагаанд, дотоод асуудалд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцохыг түтгэлзүүлнэ гэж заасан байдаг. Манай холбоо дээрх байгууллагад элссэн. Тэгэхээр манай холбооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй. Бид гишүүдээсээ татвараа авахдаа л авна” хэмээн гүрийж шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрээр хэлсэн амандаа хүрч Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн Нийслэлийн Эрүүл мэнд, Боловсролын байгууллагуудад өгсөн “Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг зогсоох чиглэл”-ийг Захиргааны хэргийн шүүхэд өгч хэлэлцүүлээд түдгэлзүүлж чаджээ.

0 Сэтгэгдэл