Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Д.Зоригт, О.Чулуунбат нарыг УИХ-д нэр дэвших эрхгүй гэв
Монголд цөмийн хаягдал булшлах тухай яриа гарснаас хойш 11 мянган иргэн интернэтэд нэгджээ. Facebook-т нэгдсэн “No nuclear” хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээлэл хийж цөмийн хаягдал Монголд оруулж ирэх талаар гадаадынхантай хуйвалдсан байх магадлалтай улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй гэж мэдэгдлээ. Энэ талаар тус хөдөлгөөний гишүүн А.Саруул “Монголд цөмийн хаягдал булахаар хөөцөлдсөн ньүнэн юм билээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа, “Мон-Атом”-ын Р.Бадам¬дамдин нар 2009 оны аравдугаар сард Америкт очиж Эрчим хүчний газрын удирдах албан тушаалтантай уулзсан гэсэн. Гэвч энэ яриаг Ерөнхийлөгч тас цохьсон.  Хэрвээ Д.Зоригт нар УИХ-д дахин сонгогдвол цөмийн хаягдал булшлах талаар хэлэлцээрээ үргэлжлүүлж мэднэ” гэсэн юм.
Д.Зоригтоос гадна О.Чулуунбат, Сү.Батболд, С.Оюун, Ш.Занданшатар, Ё.Отгонбаяр нарыг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй байх талаар дээрх хөдөлгөөн тэмцэнэ гэж мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан