Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Шүүх ХААН банкнаас 30 сая төгрөг залилсан гэх Д.Энхмандахыг цагаатгалаа
Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр “Эрдэнэ суварга” компанийн захирал Б.Сувдаагийн гарын үсгийг дуурайлган зурж, ХААН банкнаас 30 сая төгрөг зээлж залилсан хэрэгт буруутгаж байсан тус компанийн нягтлан Д.Энхмандахад холбогдох хэргийг хэлэлцсэн. Тус дүүргийн шүүх эл хэргийг бүтэн өдрийн турш хэлэлцсэний эцэст түүнийг цагаатгах шийдвэр гаргалаа.
“Эрдэнэ суварга” компани бол НИТХ-ын тэргүүлэгч Д.Бат-Эрдэнийх. Харин эхнэр Б.Сувдаа нь захирлаар нь ажилладаг. Тэд нягтлан Д.Энхмандахыг 30 сая төгрөг залилсан, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь бусдад борлуулж, мөнгийг нь завшсан зэрэг хэрэгт буруутгаж, хууль хяналтын байгууллагад дөрвөн жилийн өмнө хандсан байдаг. Д.Энхмандах “Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Би ямар ч буруу зүйл хийгээгүй” хэмээн мэдэгдэл хийж, компанийнхаа удирдлагуудын хууль бус үйлдлийг олон нийтэд илчилсэн удаатай. АТГ-т шалгуулахаар Д.Бат-Эрдэнийн бусдад авлига өгсөн хэргүүдийг ч сөхсөн. Гэвч тус газрынхан түүнийг шалгасан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй л байгаа юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан