2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Дэлгэцийн бүтээлүүдийг “Аав” уран сайхны кино магнайлав
Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Mongolian Academy Awards” буюу "Академийн дээд шагнал" гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа "Шангри-Ла" зочид буудалд өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тав дахь жилдээ болж буй энэхүү ёслолын ажиллагаа нь тухайн жилийн кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 18 номинациар шалгаруулдаг юм. Кино наадмын шилдэг киногоор УДЭТ-ын уран бүтээлч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл "Аав" уран сайхны кино шалгарч, 5 сая төгрөг гардав. Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлч дүр бүтээжээ. Эл кинонд эцэг хүний уужуу ухаан, сэтгэлийн тэнхээ, дэлгэр хайраар охиныхоо жаргал зовлонг хуваалцаж буйг өгүүлдэг.
Энэ удаагийн наадамд “Өнөөдөр”, “Ар хударга”, “Аюултай харилцаа”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Сүүлчийн шөнө”, “Аав”, “Код”, “Тютю”, “Хүдэн”, “Донор”, “Учрал”, “Ээжээ надтай гэрлээч”, “Хүүхэлдэй”, “Үндэсний баялаг” уран сайхны кино, “Уулын эзэн”, “Эхт хүн”, “Эхийн сэтгэл”, “Хайр”, “Би түүндээ хайртай байсан” богино хэмжээний уран сайхны кино болон “Монгол Регби”, “Тайгын жимээр”, “Тавилан” баримтат кино тус тус өрсөлдсөн юм.
Ингээд шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.
“Шилдэг бүтээл” - “Аав” кино
“Шилдэг найруулагч”-Г.Эрдэнэбилэг “Аав”
“Шилдэг эрэгтэй дүр” - Ц.Цэрэнболд "Аав"
“Шилдэг эмэгтэй дүр” - О.Долгор "Ар хударга"
“Шилдэг туслах эрэгтэй дүр” - Б.Баттөмөр "Ээжээ надтай гэрлээч"
“Шилдэг туслах эмэгтэй дүр”-А.Цэгмэд ”Хүдэн”
“Шилдэг баримтат кино” - Г.Золжаргал "Тавилан"
“Шилдэг дүрсний эффект”-Ч.Түвшинтөгс “Хүүхэлдэй”
“Шилдэг хөгжмийн зохиолч”-Б.Одбаяр “Амьдрал нулимсанд дургүй”
“Шилдэг дуу”- Б.Агиймаа “Аюултай харилцаа”
“Шилдэг дууны найруулагч”-Б.Баярхүү “Ар хударга”
“Богино хэмжээний кино”-У.Пүрэвжав “Уулын эзэн”
“Шилдэг дебют кино”-Г.Ундармаа “Тютю”
“Шилдэг зураглаач”-О.Базаррагчаа “Аав”
“Шилдэг эвлүүлэг”-Д.Төгсбаяр “Учрал”
“Шилдэг кино зохиол”-М.Энхдалай “Аав”
“Шилдэг хөрөнгө оруулагч”-Б.Дэлгэрсайхан “Сүүлчийн шөнө”

Тав дахь жилдээ болж буй энэхүү ёслолын ажиллагаа нь тухайн жилийн кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 18 номинациар шалгаруулдаг юм. Кино наадмын шилдэг киногоор УДЭТ-ын уран бүтээлч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл "Аав" уран сайхны кино шалгарч, 5 сая төгрөг гардав. Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлч дүр бүтээжээ. Эл кинонд эцэг хүний уужуу ухаан, сэтгэлийн тэнхээ, дэлгэр хайраар охиныхоо жаргал зовлонг хуваалцаж буйг өгүүлдэг. Энэ удаагийн наадамд “Өнөөдөр”, “Ар хударга”, “Аюултай харилцаа”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Сүүлчийн шөнө”, “Аав”, “Код”, “Тютю”, “Хүдэн”, “Донор”, “Учрал”, “Ээжээ надтай гэрлээч”, “Хүүхэлдэй”, “Үндэсний баялаг” уран сайхны кино, “Уулын эзэн”, “Эхт хүн”, “Эхийн сэтгэл”, “Хайр”, “Би түүндээ хайртай байсан” богино хэмжээний уран сайхны кино болон “Монгол Регби”, “Тайгын жимээр”, “Тавилан” баримтат кино тус тус өрсөлдсөн юм.
Ингээд шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.
“Шилдэг бүтээл” - “Аав” кино
“Шилдэг найруулагч”-Г.Эрдэнэбилэг “Аав”
“Шилдэг эрэгтэй дүр” - Ц.Цэрэнболд "Аав"
“Шилдэг эмэгтэй дүр” - О.Долгор "Ар хударга"
“Шилдэг туслах эрэгтэй дүр” - Б.Баттөмөр "Ээжээ надтай гэрлээч"
“Шилдэг туслах эмэгтэй дүр”-А.Цэгмэд ”Хүдэн”
“Шилдэг баримтат кино” - Г.Золжаргал "Тавилан"
“Шилдэг дүрсний эффект”-Ч.Түвшинтөгс “Хүүхэлдэй”
“Шилдэг хөгжмийн зохиолч”-Б.Одбаяр “Амьдрал нулимсанд дургүй”
“Шилдэг дуу”- Б.Агиймаа “Аюултай харилцаа”
“Шилдэг дууны найруулагч”-Б.Баярхүү “Ар хударга”
“Богино хэмжээний кино”-У.Пүрэвжав “Уулын эзэн”
“Шилдэг дебют кино”-Г.Ундармаа “Тютю”
“Шилдэг зураглаач”-О.Базаррагчаа “Аав”
“Шилдэг эвлүүлэг”-Д.Төгсбаяр “Учрал”
“Шилдэг кино зохиол”-М.Энхдалай “Аав”
“Шилдэг хөрөнгө оруулагч”-Б.Дэлгэрсайхан “Сүүлчийн шөнө”
0 Сэтгэгдэл
























