Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хэвлэлийн зах зээл татарч байна

2014 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт ямар өөрчлөлт гарсныг Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албанаас өчигдөр тайлагнасан юм. Монголын эдийн засагт үүсээд буй хямрал хэвлэлийн салбарт хамгийн тодоор тусжээ гэдгийг энэхүү судалгаанаас харж болохоор байлаа. Өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн тоо тасралтгүй нэмэгдсээр, 3 сая иргэнтэй Монголынхоо зах зээлд шахцалдан барин үйл ажиллагаа явуулж байсан бол 2014 онд энэ салбарынхан эрс татарсан гэдгийг судалгааны дүн илтгэнэ. Өнгөрсөн онд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдээс 6 нь хаалгаа барьсан. Сонин, сэтгүүл тогтмол хэвлэлийн зах зээлд үүнээс ч олон газар хаалгаа барьсан гэнэ. Нийт 47 газар үүд хаалгаа онгойлгохгүйгээр цоожилжээ. Ингэснээр ажиллах хүчин ч хумигдсан байна. Гурван жилийн дотор хоёр дахин өсч байсан хэвлэлүүдийн тоо ийн сүүлийн хоёр жилд эрчимтэй цөөрч буй юм. Нэг талаар байгалийн шалгарлаар буюу зах зээлийнхээ хуулийн дагуу энэ салбарт “цэвэрлэгдэж” буй гэж болох ч нөгөө талаас ажилгүйчүүдийн эгнээг эрчимтэй тэлж буй нь үнэн. Судалгаанаас харвал сонин 11 хувиар, сэтгүүл 3 хувиар, телевиз 3 хувиар буурсан аж. Харин сэтгүүлзүйн салбарт олширсон “үзэгдэл” болох шар бор мэдээлэлтэй сайтууд тасралтгүй нэмэгдсээр буй . Ердөө дөрвөн жилийн өмнө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 сайт байна гэсэн дүн гарч байсан бол өдгөө 92-т хүрсэн гэнэ.
Хэвлэлийн хүрээлэнгээс зарласнаар улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 411 хэвлэл мэдээллийн хэрэгсэл буйгаас гуравны нэг хувь нь орон нутгийнх. Хэдийгээр өмнө нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл техник бааз болоод боловсон хүчний хувьд чамлагдахаар байсан бол жил ирэх бүр чанаржих болсон аж. Хамгийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэж Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймгийг тодотгожээ.
Манай хэвлэлийнхний хамгийн өргөнөөр ашиглаж, олон нийтэд өөрсдийгөө сурталчилан таниулах хэрэгсэл нь фейсбүүк болсоор нэлээн хэдэн жилийг ардаа үджээ. Нийт хэвлэл мэдээллийн 44 хувь нь өөрийн фейж хуудастай бол 35 хувь нь байгууллагын сайттай, 18 хувь нь твиттер ашигладаг гэсэн судалгаа гарчээ.Мөн телевизийн 40 гаруй сувгийг онлайнаар шууд үздэг болжээ. Нийт 4500 гаруй ажиллагсадтай энэ салбарынхны 60 гаруй хувь нь бүсгүйчүүд.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан