Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нүднээс далдуур салаавч өгч, ил гарахаараа бурханд залбирдаг гэнэ үү
Цагтаа монголын номер нэг хүн байсан Н.Энхбаяр монголын улстөрчдийн лидер болж харагдахаасаа өнгөрөв бололтой. Хүмүүс түүнийг зөвхөн өрөвдсөн нүдээр л харж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө дуучин С.Жавхланг өрөвдөж, толгойг нь илдэг байсансан. Тэрээр ээж, аав, нутаг усаа, өнчин зүдрүүхэн өссөнөө ярьж бусдын хайрыг татдаг байсан юм. Ээжийнхээ чанасан цайг үгүйлж, аавынхаа үнэр шингэсэн дээлийг элч дулаанаа болгон нөмөрсөн хүүг ямар ч хүн хараад өрөвдөлгүй л яах вэ. Харин одоо Н.Энхбаяр энэ аргыг хэрэглэж, хүмүүс түүнийг өрөвдөж байна. Ингээд сүүлийн ганцхан сарын дотор Н.Энхбаяртай холбоотой өрнөсөн үйл явдлуудыг эргэн нэхье.
Тэр бурхан уу, эсвэл...
Саяхан л зурагтаар Н.Энхбаярын инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч гэж хэлмээр бичлэгүүд хөвөрсөн. Хоёр чихээ дараад “сонсохгүй байна” хэмээн үглэсэн нь өдгөө реклам болон цацагдаад эхэлчихэж. Үүний дараа хараалын үг урсгаж, хачин жигтэй үйлдэл хийж буй бичлэг нь ч бас гарсан. Энэ бүхний эцэст нэг хэсэг нь “хөөрхий Н.Энхбаяр аргаа барж” хэмээн өрөвдсөн бол зарим нь “цоо эрүүл биш ээ” хэмээн халаглаж байсан юм.
Тэгсэн харин хоёрхон хоногийн өмнө болсон шүүх хурлынхаа үеэр бурхан мэт дүр эсгэн сүслэн залбирч яваа харагдах юм. Н.Энхбаяр үнэндээ бурхан юм уу, эсвэл танхай этгээд юм үү. Олны нүднээс далд байхаараа балмад этгээд, харин ард түмнийхээ нүдэнд ил гарахдаа бурхны дүрд хувирдаг юм болов уу. Үнэндээ Н.Энхбаяр хэн юм бол.
Шүүх хурал нь болохгүй биз
Н.Энхбаярыг монголын хууль, хяналтын байгууллагынхан дийлэх эсэх нь тодорхойгүй байна. Тэр монголын төрийг мэднэ. Тиймдээ ч, өөрийгөө яаж авч гарахаа ч бас хэдийнэ харчихаа байлгүй. Түүнийг шүүх хурал товлосон цагтаа болохгүй. Сунжирсаар сонгуультай золгоно, аягүй бол Н.Энхбаяр УИХ-ын гишүүн болоод гараад ирэх биз. Ингээд халдашгүй дархан эрхтэй болчихно. Ганц дайчин ганцаардахгүй гэж зүтгэсээр Н.Энхбаяр энэ дайнд ялчих вий дээ. Тэгвэл дахин дарж чадахааргүй жинхэнэ олигархи монголын төрд буглачих вий. Уг нь, Н.Энхбаяр улс төрөөс үүрд явах ёстой хүний нэг яах аргагүй мөн гэдэг. Үүнийг нь нам, улс төрд хөл нийлүүлэн алхалж явсан хүмүүс нь хаа сайгүй л ярьдаг.
Э.Батшугар нулимсаа дуслуулсаар улс төрд орчихов
Эцэст нь, хорвоод хамгийн ихээр нандигнадаг гэр бүл рүү чинь чичих нь, уучлаарай. Үр хүүхэд, эхнэртэйгээ хавсайдан байж төртэй чаргууцалддаг болохоор энэ зэргийг тоох ч үгүй биз гэж бодсоор биччихлээ. Иргэний хөдөлгөөнөөр овоглодог О.Магнай өнгөрсөн өвөл болсон МоАХ-ны дөрөвдүгээр чуулганы үеэр “Бид сонголтоороо л хувьсгал хийхгүй бол өнөөдрийн олигархийн хүүхдүүд улс төрд орж, зулзаган коммунистууд биднийг дарлахад бэлэн болоод байна” гэж хэлж билээ. Энэ үг үнэн байжээ. Н.Энхбаярын том хүү Э.Батшугар улс төрд ороод л ирлээ. МАХН-ын жагсаалтын зургадугаарт бичигдчихэж. Яах вэ, ганц Э.Батшугар ч биш Нямтайширын Номтойбаяр, Батж.Батбаярын хүү Батбилэг, Р.Содхүүгийн охин Гэрэлмаа гээд л нэрлэвэл урт цуваа үүснэ. Гэхдээ тэдний нэг нь яах аргагүй Э.Батшугар мөн.
Аавыгаа шоронд орсны дараа үйл явдлыг овжноор ашиглаж, олны анхаарлыг өөр рүүгээ хандуулж чадсан. “Аавтай минь уулзуулсангүй, аав маань амиа алдах нь” хэмээн нулимс дуслуулан ярьж суусан нь үнэндээ өрөвдүүлэх аргаар олны анхаарлыг татах эхний алхам нь байлаа. Хэзээнээсээ айхтар, сүрхийгээрээ гайхуулж ирсэн тэргүүн хатагтай асан О.Цолмон түүний энэ ажилд асар их нөлөө үзүүлж чадсан юм биз дээ.

0 Сэтгэгдэл