Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
24 дүгээр тойргийн хороо бие даан нэр дэвшигчийн эрхэнд халдсан гэв
“Төр нийгмийн гаж тогтолцооноос болж хэлмэгдэгсдийн хороо” ТББ-ын тэргүүн С.Төмөр Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороод Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, бие даан нэр дэвшигчдийн эрхийг нь боогдууллаа хэмээн сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлжээ. СЕХ, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн хороонд холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй байгаа гэнэ. Учир нь, тус тойргийн хорооныхон 1300 хүний гарын үсгийг хуурамчаар зурж, материал бүрдүүлж өгсөн, дэмжигч иргэдийн бүртгэл шаардлага хангаагүй гэж буруутгасан байна.
Бие даан нэр дэвшигч С.Төмөр  “2008 оны сонгууль будлиантай болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ будлианыг улс төрийн нам, бизнесийн бүлэглэлийнхэн зохион байгуулсан. Гардан гүйцэтгэгчид нь сонгуулийн тойргийн хорооныхон. Сонгуулийн хорооныхон бие даан нэр дэвшигчдээс өө сэв хайж, тэднийг сонгуульд оролцуулахгүй байх бодлого барьж байна. Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн атлаа сонгуулийн тойргийн хорооноос одоо болтол нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадаагүй байна. Уг нь, хуульд зааснаар долоо хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой. Гэтэл тэгэхгүй байна. СЕХ-нд ч энэ талаар гомдол гаргасан байгаа. Надаас мөрийн хөтөлбөр нэхсэн. Би мөрийн хөтөлбөрийн төслөө өгсөн л дөө. Ингэж СЕХ, 24 дүгээр тойргийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг минь өгөхгүй, бүр хуурамч бүртгэл бүрдүүлсэн гэж гүтгэж байна. Энэ нь намайг дэмжсэн 1300 хүний эрхэнд ч давхар халдсан явдал боллоо” гэв.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан