ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй учир нэр дэвшүүлэхгүй гэжээ
Сонгуулийн хугацаа тулсан, намуудын нэр дэвшигчид яг таг тодорчихоод байгаа энэ үед Сонгуулийн ерөнхий хороо хэд хэдэн нэр дэвшигчийг шаардлага хангахгүй гэж нэрийг нь бүртгэхээс татгалзсан хариу өгөөд байгаа. МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албаны ажлаа хүлээлгэж өгөөгүй, хуульч С.Нарангэрэлийг МАН-ын бага хурлын гишүүн байж МАХН-аас нэр дэвших гэж байгаа нь хуулинд нийцэхгүй гэж үзсэн. Мөн МАХН-ын хоёр ч гол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ, ЦЕГ, ШШГЕГ-аас тодорхойлолт авч байж бүртгэнэ хэмээн түр хойшлуулаад байгаа. Тэгвэл Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн хуулийн үндэслэлийг СЕХ-ныхон гаргаж иржээ.
Шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ял шийтгэлгүй, өр төлбөргүй байх зэргээс гадна энэ жил 27 нас хүрээгүй бол заавал цэргийн алба хаасан байж нэр дэвших тухай заалт орсон байгаа юм. Тодруулбал, энэ хуулийн 26.4.3-т “Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх”, 26.5-д “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 27 нас хүрсэн иргэнд энэ хуулийн 26.4.3 дахь заалт хамаарахгүй” гэжээ. Энэ нь 2011 оны арванхоёрдугаар сараас өмнө 27 нас хүрсэн хүнд хамаагүй. Харин Э.Батшугар нь энэ жил 25 настай тул заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай болж байгаа юм. Тэрбээр АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцаж, дэлхийн томоохон банкуудын нэг “Голдман Сакс”-д ажиллаж байсан, нэг үгээр хэлбэр номын мөр хөөсөн хүн. Үүнийхээ хариуд сонгуульд нэр дэвшиж чадахгүй болж байгаа бололтой.
Одоо цэргийн албаа мөнгө төлөөд дүйцүүлж, хаая гэсэн ч цэрэг татлагын хугацаа дууссан тул боломжгүй гэнэ. Тиймээс Э.Батшугар нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдахад хүрээд байна.

0 Сэтгэгдэл