Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орны хуралдаанд оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 6, 7-нд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XII хуралдаанд оролцож байна. Өчигдөр эхэлсэн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев, Афганистан Улсын Ерөнхийлөгч Х.Карзай, Узбекстан Улсын Ерөнхийлөгч И.Каримов зэрэг төрийн тэргүүнтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон хуралдаанаар яригдах асуудлуудаар санал солилцжээ. Энэхүү зөвлөлийн хуралдаанаар гишүүн орнууд Мөнхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай Тунхаглал, ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн үндсэн чиглэл, Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд занал учруулах үйл явдлын үед авах улс төр, дипломатын арга хэмжээ болон механизмын журам зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл