Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Зарим нэр дэвшигчид дугаарласан хавтаст хэрэг
НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид дунд өмнө нь хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагын үүд сахисан нь цөөнгүй байна. Тиймээс манай сонин тэднээс хэн нь ямар хэрэгт холбогдож, тухайн хэрэг нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаар цувралаар хүргэх болно.
Энэ удаагийн дугаарт НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэрээ дэвшүүлж буй Д.Бат-Эрдэнийн тухай өгүүллээ.


НИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнийн авлигын хэргүүд сөхөгдөх нь

МАН-аас НИТХ-ын төлөө­лөгчид нэрээ дэвшүүлж буй хүмүүсийн дунд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан нь цөөнгүй байна. Тэдний нэг Д.Бат-Эрдэнэ. Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохоор Чингэлтэй дүүргээс нэрээ дэвшүүлчихсэн манаргаж яваа. Гэхдээ иргэд түүнд итгэл үзүүлэх болов уу, яах бол. Ингэж эргэлзэх шалтгаан ч байна.
Д.Бат-Эрдэнийг Нийс­лэлийн Авто замын газрын даргаар ажиллаж байхад буюу 2009 онд АТГ-ынхан шалгасан. Тухайн үед түүний жинхэнэ нэр Д.Бат-Эрдэнэ биш, Д.Батмөнх гэдгийг, иргэний бичиг баримт болон дээд боловсролын диплом нь хуурамч болохыг тогтоосон юм. Д.Бат-Эрдэнэ гэдэг нь түүний төрсөн ахын нэр. Тэрээр Увс аймгийн Цагаанхайрхан сумаас хотод ирж суурьшихдаа ахынхаа төрсний гэрчилгээг ашиглаж, иргэний паспорт гаргуулж авсан түүхтэй. ХААИС, СЭЗДС-ийг дүүргэж, дээд боловсрол эзэмшсэн гэдэг боловч хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Одоогийн намтраас боловсрол эзэмшсэн байдлыг нь үзвэл, Увс аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1973 онд төгссөн. Батлан хамгаалахын их сургуулийг 2011 онд төгссөн гэжээ.

Д.Бат-Эрдэнэ дээрх хуурамч бичиг баримтаасаа болж Нийслэлийн Авто замын газрын даргын суудлаасаа буухад хүрсэн билээ. АТГ-ынхан түүнд хуурамч бичиг баримт ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир яаж ч чадалгүй өнгөрсөн удаатай. Тэрээр 1990 оноос “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулж, 2005-2006 онд “Улаанбаатар зам засвар, арчлалт” компанийн захирлаар ажиллаж байжээ. Ингэхдээ Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зарласан бүх тендерийг холбогдох албан тушаалтнуудад авлига өгч, эдгээр компанид олгодог байсан тухай маргаан ч нэг хэсэг гарч, УМБГ-ын үүдийг сахисан удаатай.
Түүнийг бусдад авлига өгсөн баримтууд ч өнгөрсөн оны эхээр олонд ил болсон. Гэвч хууль хяналтынхан үүнд нэг их ач холбогдол өгөлгүй өнөөдрийг хүрсэн гэхэд ч буруудахгүй.

Харин хоёр хоногийн өмнөөс Д.Бат-Эрдэнийн холбогдсон авлигын хэргүүд дахин сөхөгдөх шинжтэй боллоо. Учир нь, тэрээр дөрвөн жилийн өмнө эхнэр Б.Сувдаагийн хамт “Эрдэнэ суварга” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхмандах гэгч эмэгтэйн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, тус компанийн захирал Б.Сувдаагийн гарын үсгийг дуурайлган зурж, ХААН банкнаас 30 сая төгрөг зээлсэн, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь борлуулж мөнгийг нь завшсан хэмээн Д.Энхмандахыг буруутгасан юм. Хууль хяналтынхан эл хэргийг дөрвөн жил орчим шалгасны эцэст Чингэлтэй дүүргийн шүүх уржигдар Д.Энхмандахыг цагаатгах шийдвэр гаргалаа. Тэрээр өнгөрсөн жилийн эхээр өөрийг нь хилс хэрэгт холбогдуулан шалгаж, гүтгэж байна хэмээн мэдэгдэл хийж, бүр гэрээслэл хүртэл бичсэн удаатай. Түүнчлэн Нийслэлийн Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ц.Батбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарын үйлдсэн авлигын хэргийг он, сар, өдөртэй нь олонд илчилж, гэрчилнэ гэдгээ ч илэрхийлсэн юм.
Д.Энхмандах, өмгөөлөгч О.Баасанхүүгийн хамт холбогдох байгууллагуудад хандахаар болжээ. Ялангуяа, НИТХ-ын төлөөлөгчид нэрээ дэвшүүлж буй Д.Бат-Эрдэнийг СЕХ, АТГ-т ховлох юм гэнэ. 



Д.Энхмандах НИТХ-ын төлөөлөгчид нэрээ дэвшүүлж буй Д.Бат-Эрдэнийн бусдаас авлига авсан, өгсөн тухай 33 баримтыг олон нийтэд дэлгэсэн. Үүний заримаас нь дурдвал: 
-Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нь Нийслэлийн Төрийн сангийн дарга Д.Ганболдыг НИТХ-д нэр дэвшиж сонгуульд оролцоход 2005 оны есдүгээр сард 30 сая төгрөг өгсөн. Гэрч нь Улаанбаатар зам засварын нягтлан бодогч Жавгаа, Туяа нар.

-Д.Бат-Эрдэнэ НИТХ-д нэр дэвшихдээ 2005 оны аравдугаар сард Д.Очирбатад /Чингэлтэй дүүргийн дарга/ 60 сая төгрөгийг хоёр тасалж /20 сая, 40 сая/ өгсөн. Эхнэр Б.Сувдаа, бид хоёр гэрчилнэ.

-Нийслэлийн Авто замын газрын дарга болохын тулд хотын Засаг дарга асан Ц.Батбаярт бэлэг болгон таван сая төгрөг өгснийг /2006 оны наймдугаар сард/ эхнэртэй нь хамт аваачиж өгсөн.

-Ц.Батбаяр, Д.Ганболд, Д.Бат-Эрдэнэ гурав замын тендерийг өөрсдийн дуртай компанид өгч 30 хувийг авч, мөнгийг тэр дор нь олгодог байсан. Үүнийг тендерээр зам засдаг компаниудын эзэд болон би, эхнэр Сувдаа нь мэднэ.

-Хотын мэр асан Ц.Батбаярт 2007 оны нэгдүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн прокурор болон шүүхийг аргалах мөнгө хэмээн 12 сая төгрөг, 2007 оны гуравдугаар сард хотын мэр Ц.Батбаярыг эмчилгээнд явахад 10 сая төгрөг өгснийг  Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаатай хамт аваачиж өгсөн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан