Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ингэхийг мэдсэн бол Н.Энхбаяр эхнэрээ л сойх байж дээ
Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргав. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.5.2 заалтыг үндэслэж ийн шийдвэр гаргасан байна. Энэхүү заалтад нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ гэжээ.
Дээрх шаардлагыг Н.Энхбаяр биелүүлж чадахгүй гэж СЕХ үзэж. МАХН-ын даргыг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл нь ердөө л энэ. Н.Энхбаярын хувьд мэдлэг боловсролоороо гологдох хүн биш. Тиймээс хуулийн энэ үгс түүнийг сонгуульд нэр дэвшихэд нөлөөлөөгүй л болов уу. Харин өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө ард түмэнд зориулж чадах эсэхэд нь СЕХ эргэлзэж ийм шийдвэр гаргасан юм болов уу.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхний хувьд хатуухан болж өнгөрөх нь. Тус эвслээс сонгуульд нэр дэвших хүсэлт гаргасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, академич С.Нарангэрэл, профессор С.Авирмэд, Э.Батшугар нарыг СЕХ бүртгэхээс татгалзав.
Дээрх хүмүүсээс С.Авирмэд, С.Нарангэрэл нар нь төрийн албан хаагч, З.Ойдов нь МАН-ын гишүүн, Э.Батшугар нь цэргийн алба хаагаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвших эрхийг нь хасч.
Ийнхүү СЕХ-ныхонд шоовдорлогдсон МАХН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандахаар болж.
Цэцийн шийдвэр гартал МАХН-ынхан дээрх хүмүүсийнхээ оронд нэр дэвшигч санал болгохгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Ингэж МАН-ынхан МАХН-аас өшөөгөө авсан шиг авчихлаа гэж хардах хүн бий. Энэ удаагийн сонгуулиар МАН-ын гол өрсөлдөгч МАХН болох нь тодорхой байсан шүү дээ. Ямартай ч, энэ жилийн сонгуульд Н.Энхбаярын гэр бүлийнхэн од муутай байлаа. Аав, хүү хоёр хоёул нэр дэвшиж чадсангүй. Уг нь намын даргатан жагсаалтынхаа тэргүүн эгнээнд, хүү Э.Батшугар нь зурагдугаарт эрэмбэлэгдэн жагссан байсан юм. Сонгууль болтол шүүх хурлыг бүхий л боломжоороо сунжруулж, удаашруулах санаатай буй экс Ерөнхийлөгч тооцоо буруу хийж, алдчихлаа. Н.Энхбаяр СЕХ ингэж луу унжихыг нь эрт мэдсэн бол эхнэр О.Цолмонгоо нэр дэвшүүлэх байж дээ. О.Цолмонгийн хувьд цэргийн алба хаших шаардлагагүй, экс шиг үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярихгүй, оюун ухаан нь самуураагүй, эрүүл саруул байгаа. Н.Энхбаярын гэр бүлээс түүнээс өөр сонгуульд нэр дэвшигчийн болзол хангачих хүн даанч алга. Тиймээс О.Цолмон сонгуульд нэрээ дэвшүүлчихсэн байхад СЕХ-д шалтаг олдохгүй л байсан биз. МАХН-ынхан Үндсэн хуулийн цэц руу гүйж цагаа барж сонгуультай золгох вий дээ. Нөхөн нэр дэвшүүлэх хугацаандаа ҮХЦ-ийн шийдвэр хүлээж суухаар гэр бүлээсээ заавал нэг хүн сонгуульд сойх учиртай бол сонголт О.Цолмонгоос өөр үлдсэнгүй. Угтаа Н.Энхбаярыг цаанаас нь удирддаг хүн О.Цолмонг гэдэг яриа хаа сайгүй л явж байдаг. Утсыг хөдөлгөгч ил гарах ганц арга л үлдэж байх шиг.

0 Сэтгэгдэл
Үндсэн хуулийн цэц ямар нэгэн намын харьярлалгүй
Үндсэн хуулийн цэц ямар нэгэн намын харьярлалгүй байж ардчилалыг дээдлэх ёмтой бишүү. Хуулийг захруулах,намуудын хооронд яс хаях нэг тийм байгуулга юмшиг сүүлийн үед харагдах боллоо.Яах ёстой юм бол хэн шийдвэрлэх юм бол.Намуудын хоорондох дайн хэзээ дуусгавар болох юм бол.Ард түмэн хохироох ёсгүйг ҮХЦ-д анхааруулах хэрэгтэй...Намгүй сонгууль хийеээ
2015.12.22