Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ч.Амарболд: Бид цэргийн гэмт хэргийн субъект биш. Шүүх ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргалаа
Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдод зургаан жил зургаан сар хорих ял оноож, гурван жилийг нь өршөөлд хамруулах шийдвэр гаргасан. Тэрээр эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлсэн юм.
Хошууч генерал Ч.Амарболд шүүх хурал дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.


-Та шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэллээ. Үндэслэлээ хэлэхгүй юү?
-Сэтгүүлч та бүхэн ч гэсэн шүүхийн шийдвэрийг сонслоо шүү дээ. Миний ажилласан байдлыг шүүх тогтоолоо. Тухайн үед би ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байгаагүй. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Засгийн газрын ямар ч тогтоол, шийдвэр гаргаагүй. Би Дотоодын цэргийн дарга байгаагүй. Тиймээс шүүхийн шийдвэрээр намайг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга болгож, цэргийн гэмт хэрэгтэний төлөөлөл гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Бид буруугүй. Бид цэргийн гэмт хэргийн субъект биш. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байтал ингэж яллаж байгааг нь бас гайхаж байна.
 
-ЭХГ-ын зургадугаар тасгийн цагдаа нар “Долдугаар сарын 1”-нд хүн буудсан тогтоогдсон. Тухайн үед дарга нар нь тэдэнд хяналт тавьж ажиллаагүй, ажил албандаа хайнга хандсан гэж шүүгч яллах үндэслэлээ тайлбарлалаа шүү дээ?
-Төр, иргэдээ хамгаалах үүргээ биелүүлж ажилласны төлөө яллагдлаа. Цагдаа хүн буудсан нь тогтоогдоогүй шүү дээ.
 
-Шүүх таны өмгөөлүүлэх эрхэнд халдсан уу. Таны өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах боломж олгоогүй гэсэн?
-Шүүх энэ хэргийг шийдвэрлэх гэж олон хууль зөрчсөн. Би өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй. Гэтэл миний хамгийн сүүлд сонгосон өмгөөлөгч хавтаст хэргээс нэг хуудас, нэг мөр ч уншаагүй шүүх хуралд оролцсон. Үүнээс л шүүх ямар шийдвэр гаргаж, яасан нь  тод харагдана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан