Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.Энхбаяр: Цагдаагийн дарга нар золиосонд явчихлаа
МАХН-ын дарга Н.Энхбаяр эмнэлгээс гарснаасаа хойш анх удаа сэтгүүлчидтэй дугуй ширээний ярилцлага хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм.
-Саяхан цагдаагийн дарга нарт ял оноолоо. Та энэ хэрэгт гэрчээр дуудагдсан уу. Цагдаагийн дарга нарт ийнхүү ял оноосныг та хувьдаа хэр зөв шийдвэр гэж үзэж байна вэ?
-Цагдаа нар золиосонд явчихлаа. Энэ шийдвэрийг би хувьдаа маш буруу гэж үзэж байгаа. Долдугаар сарын 1-ний хэргийг шалгахдаа 2008 оны сонгууль үнэхээр луйвар, булхайтай болсон уу гэдгээс л эхлэх ёстой байсан. Хэн тушаал өгсөн, тушаалыг хэн гүйцэтгэсэн бэ гэдгийг дараагаар нь шалгаж, тогтоож байж цагдаагийн дарга нар руу орох ёстой биз дээ. Хэргийг дутуу шалгаж, сонгуулийн өмнө цагдаагийн дарга нарыг хүчиндээд л яллачихлаа.
Би энэ хэрэгт гэрчээр дуудагдсан. Очъё гэсэн. Тэгээд намайг хэрэг гарвал дуудъя гэсэн л дээ. Гэхдээ дуудаагүй.
-Таны шүүх хурал сонгуулиас өмнө болохгүй юм шиг ээ. Та хавтаст хэрэгтэйгээ танилцаж байна уу?
-4900 хуудас учраас уншиж амжихгүй байгаа юм. Тэднийг он цагийн дарааллынх нь дагуу унших ёстой. Одоогоор дөнгөж эхний гурван ботийг уншсан.
-Таныг, танай хүү Батшугар, бас МАХН-ын зарим гишүүнийг СЕХ бүртгэсэнгүй. Үүнд та ямар хуриулт өгөх вэ?
-Манай намын нэр дэвшигчид шаардлага хангасан, ямар ч хууль зөрчөөгүй. Харамсалтай нь, манай СЕХ шүүхээс ч, бусад намаас ч хараат ажиллачихлаа. Цаашид бид Үндсэн хуулийн цэц, Олон улсын байгууллагуудад хандана.
-Та олон улсын байгууллагуудад хандсанаар Монгол орны гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байх шиг. Та ингэж хувийн эрх ашгаа улсынхаас дээгүүр тавьж болно гэж үү?
-Гаж тогтолцоо гэж байдаг шиг наадах чинь гаж асуулт байна. Шударга бус ажиллагааны эсрэг тэмцсэн хүнээ ингэж хэлж болохгүй. Намайг хүмүүс яагаад улс төртэй ингэтлээ үхэлдэн зууралдаад байгаа юм бэ гэж хардаг. Шударга бус зүйл хэтэрхий газар авчихсан учраас л би ингэж байгаа юм.
-Та Монголын төрд бүх өндөр албан тушаалыг хашсан хүн. Шоронд хоригдож байхдаа юу бодож байсан бэ. Анхнаасаа би зөв явдаг байж дээ гэж бодогдсон уу?
-Би амьдралдаа алдаж үзээгүй. Харин нэг л зүйлд харамсч, би алджээ гэж бодсон нь “Би хүн таньж чаддаггүй байжээ” гэж хувьдаа дүгнэсэн. Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа энэ. Нямдоржийг албан тушаалтай л үерхдэг, албан тушаалдаа л үнэнч явдаг болохоос надад биш гэдгийг л ойлгосон. Гэхдээ урвах бол миний асуудал биш. Үүнд би шаналах хэрэггүй байх.
-Таны санаанд оромгүй авирласан бичлэгүүд телевизээр цацагдсан. Үүнд тайлбар хэлэх үү. Та үнэхээр ийм л хүн байсан юм гэж үү?
-Тэр байгууллагууд бичлэгээ ил гаргах ёсгүй. Энэ бичлэгийг нийтэд дэлгэснээрээ тэд хууль зөрчлөө. Тэгээд ч зөвхөн миний тэвчээр алдарсан хэсгийг түүчихээд өөрсдийнхөө ямар авир гаргасныг бүгдийг нь монтажлаад хасчихсан байсан биз дээ. Хуулийн байгууллагынхнаас “Та нар яагаад ингэж байгаа юм бэ” гэж асуухаар “Уучлаарай, таныг ойлгож байна. Гэхдээ дарга нар тушаал өгөөд байна шүү дээ” гэдэг. Товчхондоо хэлэхэд надад ингэж тэмцэхээс өөр арга үлдээгүй юм аа.
-Таныг шоронд нэлээд тамлуулж, зүдэрсэн гэж ар гэрийнхэн болоод өмгөөлөгч тань ярьсан. Энэ үнэн үү?
-Намайг хонгилоор явж байхад хоригдлуудыг нүцгэлээд галуун цуваагаар суулгачихсан байсан. Үүнийг л ярьсан байх. Энэ нь над руу чиглэсэн сэтгэлзүйн дайралт байжээ гэж бодсон.     
Б.Мөнхзаяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан