Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хүний эрхийн үндэсний комиссынхон шүүхийг буруутгалаа
Олуулаа хөгжих үү
Цөөхөн нь хөлжих үү.. Бид олуулаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд өнөөдөр шүүхийнхэнтэй уулзаж, яагаад хууль зөрчиж шүүх хурал хийсэн эсэхийг нь тодруулах гэнэ. Учир нь, өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригт, ЭХГ-ын дарга асан хурандаа Ш.Батсүх нарын ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадоржтой уулзаж, шүүх, прокурорын байгууллагынхан хүний эрхийг зөрчиж буй талаар хэлсэн. Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж “Шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, сонгосон өмгөөлөгчдийг хавтаст хэрэгтэй танилцах боломж олголгүй шүүх хурал хийсэн нь тодорхой боллоо. Та бүхэн бидэнд мэдээлэл өгсөн даруйд 0461 дүгээр анги руу ажилтнаа явуулсан боловч хаалттай шүүх хурал гээд оруулаагүй. Ямар ч учир шалтгаантай байсан Монгол Улсад мөрдөж буй хуулиар тухайн хэрэгт татагдсан хүн заавал өмгөөлүүлэх эрхээ эдлэх учиртай. Та бүхний хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу, эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах болно” гэв.
Шүүгдэгчдийн ар гэрийнхэн эрүүл мэнд нь үнэхээр хүнд байхад хүн ёсоор хандаагүйд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Хошууч генерал Ч.Амарболдын ах Ч.Энхболд “Бид дүүгээ хүнд өвчтэй байна гэж хэлээгүй. Мэргэжлийн хүмүүс үзээд эрүүл мэнд нь ямар байгааг амаар болон бичгээр удаа дараа шүүхэд өгсөн. Гэтэл мэс засалд ороод нэг ч хоноогүй хүнийг шүүхийнхэн хорих анги руу хүчээр аваачиж, шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцуулсныг эрүүдэн шүүх нэг хэлбэр гэж би үзэж байна” гэлээ.
“Дарга, цэрэг, төрийн өндөр албан тушаал тан, жирийн иргэн байна уу огт хамаагүй. Хүний эрхийн үндэсний комисст ирсэн мэдээллийн мөрөөр бид уулзаж, байдалтай танилцдаг. Ч.Амарболд, О. Зоригт нарын эрүүл мэнд үнэхээр хүнд байсныг бид очиж үзсэн. Мэс заслаас гараад хэдхэн цаг болж буй хүнийг албадан аваачаад, олон цаг гадаа байлгасан, мэдээлэл, баримт бий. Тэгээд ч тэд шүүх хурал хэзээ болохыг мэдээгүй байхдаа хагалгаанд орсноо бидэнд хэлсэн. Эмнэлгийн албан ёсны тодорхойлолтоос гадна хүний эрүүл мэнд муу байгааг харсаар байж ийм шийдвэр гаргасан нь буруу. Монгол хүний ёс жудгаа бодсон ч хүнлэг бус ханджээ” гэж Хүний эрхийн үндэсний комиссийнхон мэдэгдээд байгаа.

0 Сэтгэгдэл
Монгол ёсолгоо
Дэлгэсэн гарыг минь даган
Тэнгэр бууж ивээдэг дээдийн заяат монгол түмэн
2012.06.11
2012.06.11