Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Төрийн албан хаагчдын сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байна гэв
Монголын социал демократ намынхан Сонгуулийн тухай хуулиар сэхээтнүүдийн сонгогдох эрхийг хязгаарлаж, хууль зөрчиж байна хэмээн сэтгүүлчдэд хандлаа.
Тус намынхан Сонгуулийн тухай хуулийн 26.6, 26.11 дэх заалтаас болж НИТХ, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан багш, эмч зэрэг төрийн албан хаагчдын сонгогдох эрх ноцтой зөрчигдөж байна гэв. Тус намаас жагсаалтаар нэр дэвшигч Ч.Лхагважав энэ тухай “Сонгуулийн тухай хуульд цоорхой олон байна. Хуулийн цоорхойг хууль тогтоогчид санамсаргүй хийдэг байх гэж боддог байлаа. Гэвч одоо үүсч буй нөхцөл байдлаас үзэхэд тийм биш юм байна. Бодлогоор цоорхойтой хууль баталдаг болж. Сонгуулийн тухай хуулийн 26.6-д “Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол тухайн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажлаасаа чөлөөлөгдөх ёстой” гэж заасан. Энэ нь тухайн төрийн албан хаагчийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлсэн заалт. Гэхдээ тухайн албан хаагч сонгуульд ялалт байгуулж чадаагүй тохиолдолд өмнөх ажилдаа яаж орох тухайг нь хуульд тодорхой зааж өгөөгүй. Энэ талаар 26.11-д “Энэ хуулийн 26.6-д зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж ерөнхий заалт оруулсан. Цалингаас цалингийн хооронд амьдардаг төрийн албан хаагчдыг сонгууль болохоос өмнөх зургаан сарын хугацаанд юу хийж, яаж амьдрахыг нь бодолцоогүй. Энэ мэт байдлаар Сонгуулийн тухай хуулийн 26.6, 26.11 дэх заалт төрийн албан хаагчдын эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар манай намынхан Улсын Дээд шүүх, СЕХ, тойргийн хороонд хандсан” хэмээн ярилаа.
СЕХ, тойргийн хороо “Бид хуулийн дагуу ажиллаж байгаа” гэсэн хариу өгсөн бол Улсын Дээд шүүх хуулийн дээрх заалтуудад тайлбар гаргаж өгөөгүй байгаа аж. Ер нь, УИХ-ын гишүүдийн төлөөллийн бүтэцэд өөрчлөлт хийх шаардлагатайг ч Монголын социал демократ намынхан хэлэв. Одоогийн УИХ-ын гишүүдийн олонхи нь бизнесийн хүрээнийхэн байгаа. Тиймээс цаашид багш, эмч, эдийн засагч, хуульч гээд салбар бүрийн төлөөлөл УИХ-ын гишүүн болж, иргэдээ төлөөлөх ёстой гэнэ.
Түүнчлэн тэд иргэдийнхээ сонгогдох эрхийг хязгаарласан сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр болохгүй гэдгийг ч олон нийтэд мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл