Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Намуудын сонгуулийн менежерүүд “Амьдаръя” гэж ижил сэтгэв
Бид өмнө нь жинхэнээсээ амьдардаггүй байжээ. Үүнийг маань УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намууд хэлээд л байгаа юм. Ардчилсан нам: “Хүн шиг амьдаръя Улс шиг хөгжье”, Монгол ардын нам: “Эх орондоо сайхан амьдаръя”, Иргэний зориг ногоон нам: “Монголдоо сайхан амьдаръя” хэмээх уриа лоозон дэвшүүлсэн. Энэ бүгдээс хараад л одооноос ялангуяа сонгуулийн дараанаас л бид жинхнээрээ амьдарч эхлэх нь гэж ойлгогдож байгаа юм. Үүнээс өмнө ард түмнээ жинхэнэ утгаар нь амьдруулж чадаагүй эрхэм улстөрчид гэнэт ухаарав уу, эсвэл ээлжит шоу юу гэж гайхацгаана.
Намуудын сурталчилгааны самбаруудын өнгө ч гэсэн нэгэн ижил. АН-ын үндсэн өнгө улаан, цагаан, цэнхэрийг хослуулсан лого, хэлбэр хийцтэй  МАН-ынх адил төстэй харагдаж будлиулж эхэлсэн. Түүний дээрээс “Амьдаръя” гэдэг үг нь бүр ч ижил харагдуулах аж. Харин ИЗНН-ын өнгө ногоорч ирээд энэ хоёроос арай л ялгарч байгаа юм.
Хэн нь хэнээсээ санаа авсан юм бүү мэд “Амьдаръя” гэдэг үгийг бүгд хэрэглэж, хэлж энэ сонгуулийн брэнд үг болгох нь. Магадгүй бусдаасаа ялгарах гэхэсээсээ илүү адилхан байвал сонгогчдын саналыг авч чадна гэж тооцоолсон ч байх магадлалтай. Хүмүүс нэг зүйлийг адилхан сэтгэдэггүй гэдэг ч АН, МАН, ИЗНН-ын сонгуулийн ерөнхий менежерүүдийн тархи нэгэн зэрэг ижил сэтгэсэн бололтой.  
Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан