Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
А.Авир: Шууд тэр компани гээд нэрлэх боломжгүй
Сонгууль болох гээд ойрын өдрүүдэд хаа сайгүй хөл хөдөлгөөн ихтэй байна. Айл бүрийн хаалгыг тогшин энэ ч хүний сэтгүүл, тэр ч нэр дэвшигчийн сонин гэж өгөх болж. Үүнтэй зэрэгцэн брокер диллерийн компаниуд ч нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүй нээж өгнө хэмээн айлуудаар явж буй гэнэ. Энэ талаар болон үнэт цаас хувьцаа тойрсон асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны мэргэжлийн оролцогчийн хэлтсийн дарга А.Авиртай ярилцлаа.
-Брокер, диллерийн компаниуд айл өрхүүдээр орж, данс үнэгүй нээж өгнө гэх нэрийдлээр нэр дэвшигчдийн сурталчилгаа хийж байна гэх яриа чих дэлсэх боллоо. Энэ талаар танайд мэдээлэл ирсэн үү?
-Ийм мэдээлэл ирж байгаа. Брокер, диллерийн компаниуд данс нээнэ гэж нэр дэвшигчийн сурталчилгаа хийж байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 37.15 дугаар заалтыг зөрчиж байна. Тус заалтад мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах болон аливаа үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэхийг хориглосон байдаг юм.
-Яг хаана, ямар компани ийм зохисгүй үйлдэл гаргав. Брокер, диллерийн компанийнх нь нэрийг нь хэлж болох уу?
-Шууд тэр компани гээд нэрлэж болохгүй байна. Компанийн нэр төр, нууц гэж асуудал бий. Хорооны утас болох 26-16-59 дугаарын утсанд иргэдээс гомдол ирсэн. Мэдээлэл үнэн эсэхийг одоогоор шалгаж байна. Үнэн зөвийг нь тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно.
-Ийм тохиолдолд хууль зөрчиж буй брокер, диллерийн компаниудад ямар арга хэмжээ авдаг юм?
-Үнэт цаасны зах зээлд брокер, диллерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд журмын дагуу өөрийн үндсэн болон орон нутаг дахь салбартаа үйл ажиллагаа эрхлэх ёстой. Бид мэдээллийн үнэн эсэхийг шалгаад, хууль журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.
-Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааны эзэн болсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед хөл, толгой нь мэдэгдэхгүй брокер, диллерийн компаниуд төрөх болсон. Хорооноос хэрхэн хяналт тавьдаг юм бэ?
-Хорооноос зайнаас болон газар дээр нь хяналт тавьдаг. Зайнаас хянана гэдэг нь бичиг баримтын хяналт гэсэн үг л дээ. Үүнд, санхүүгийн тайлан, арилжаа гүйлгээ гэх мэтийг хянадаг. Харин газар дээрх хяналт нь жилийн нэгдсэн төлөвлөгөө гаргаад брокер, диллерийн компаниудын өнгөрсөн оных нь үйл ажиллагаанд нь хяналт хийхийг хэлээд байгаа юм. Мөн иргэдээс ирсэн гомдлын дагуу компаниудыг хянадаг. Одоо хоёрдугаар улирлын байдлаар 16 компанид шалгалт хийгээд байна.
-Шалгалтаар зөрчилтэй компани гарав уу?
-Мэдээж, байгаа. Гэхдээ хяналтын зөвлөлөөр эцэслэн шийдэгдээгүй.
-Үнэт цаасны тухай хууль намар батлагдана гэж байгаа. Харин хуульд сайн заалтууд нэмэгдэн орсон гэж ярьж буй. Тэр заалтуудаас дурдвал?
-Манай Үнэт цаасны тухай хууль 2002 онд батлагдаад, 10 гаруй жил шинэчлэгдээгүй юм. Өмнө нь, брокер, диллерийн компаниуд дүрмийн сандаа 50 сая төгрөгтэй байхыг тусгасан байдаг байсан. Гэтэл эл төгрөг маань арван жилийн дараа тийм ч хангалттай биш болсон юм. Иймээс 50 сая төгрөг гэх мэт хэмжээ тогтоохоо больсон.
-Хэмжээ тогтоохгүй болохоор харин ч сөрөг нөлөөтэй юм биш үү?
-Зарим зүйл заалтыг онгорхой орхиж байгаа. Учир нь, хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг хэцүү болохоор ихэнх нарийн асуудлыг журмаар зохицуулах юм.
-Хувьцаа юу эсвэл сая төгрөгөө авах уу гэдэг асуулт олны дунд хариулт нэхсээр байна. Мөнгөө авахаар бол хэрхэн шийдэж өгөх вэ?
-Аж ахуйн нэгжүүд хувьцааг “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн хувьцааг худалдан авах юм. Тэр мөнгөөр нь эргүүлээд иргэдэд очих сая төгрөг эсвэл хувьцааны мөнгө олгох юм.
-Үнэт цаасны мэргэжлийн оролцогч гэж хэнийг хэлээд байна вэ. Танайд одоогоор хэдэн мэргэжлийн оролцогч бүртгэлтэй байгаа вэ?
-Мэргэжлийн оролцогч гэж брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийг хэлээд байгаа юм. Манайхаас 90 брокер, диллерийн компани зөвшөөрөл авсан байдаг. Харин Хөрөнгийн биржээс эрх авсан 78 компани байдаг юм билээ.

0 Сэтгэгдэл