Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Сонгуульд нэр дэвшигчдийн холбогдсон хэргийг сөхье
МАН-аас НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй Ч.Сайханбаяр, Д.Баярсайхан нарын нэр дээр дугаарласан хавтаст хэргийг сөхлөө. Хууль хяналтынхан тэднийг авлига авсан, өгөхийг завдсан, хуурамч бичиг баримт ашигласан хэрэгт буруутгаж шалгасан юм.    


Ч.Сайханбаяр хуурамч диплом ашиглаж, төрийн албанд шургалжээ


МАН-аас хуурамч бичиг баримт, боловсролын гэрчилгээ, диплом ашигласан хэрэгт холбогдсон хэд хэдэн хүн НИТХ-д нэр дэвшиж буй. Тэдний нэг Ч.Сайханбаяр. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байхдаа хуурамч дипломтой нь илэрч, хөгөө чирсэн нэгэн. Ч.Сайханбаяр төрийн албанд ажиллахын тулд хуурамч диплом ашигласан нь хоёр жилийн өмнө тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхний шалгалтаар илэрсэн юм. Тухайн үед Ч.Сайханбаярыг хуурамч дипломтой гэдгийг илрүүлснээс болж Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж ажлаасаа халагдаж байсан. Учир нь, Засаг дарга Ч.Сайханбаяр хуурамч дипломын асуудлыг олон нийтэд дэлгэлгүй, нуун дарагдуулж өгөөч хэмээн М.Баасандоржид 40 сая төгрөг амласан гэдэг. Энэ саналыг нь М.Баасандорж зөвшөөрөөгүй учир НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг шахаж, түүнийг ажлаас нь халах шийдвэр гаргуулсан гэдгийг ч хэлэх хүн байна. Тэрээр “Ч.Сайханбаярын хуурамч дипломын ард авлигын асар том сүлжээ ажилласан. Шалгаж өгөөч” хэмээн АТГ-т хандсан. Тус газрынхан Ч.Сайханбаярын эл хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгожээ.


Д.Баярсайхан 80 мянган ам.доллар авлигад авсан хэрэгт холбогдов

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдож, “аав”-ынд хүртэл зочилсныг уншигчид маань санаж буй биз ээ. АТГ-ынхан хоёр жилийн өмнө түүнийг тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “Сити такси” компанийн захирал Д.Доржготов, ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нараас авлига авсан хэрэгт буруутган, шалгасан юм. Тус газрынхан Д.Баярсайханаас холбогдсон хэргийнх талаар мэдүүлэг, тайлбар авах гэж хэд хэдэн удаа дуудсан боловч том толгойлж, очоогүйгээс албадан баривчлан хорьсон удаатай.
Хэргийг шалгах явцад  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд дөрвөн га газрыг “Сити такси”  ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр амлаж, хоёр удаагийн үйлдлээр 80 мянган ам.доллар авлигад авсан нь тогтоогдсон гэдэг. Нийслэлийн прокурорын газрынхан өнгөрсөн оны эхээр тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Гэвч шүүхээс дээрх авлигын хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан юм.  
0 Сэтгэгдэл
ИЙМЭРХҮҮ ХУУРАМЧ ДИПЛОМТОНГУУД ОДОО ҮЕД ХҮЧЭЭ АВАН НЭМЖ ЦЭЦЭГЛЭЭД Л ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ АЖИЛЛАСААР ОЛОН НӨХДҮҮД БАЙНАДАА. АРД ТҮМЭН МИНЬ ХУДАЛД ГҮЙЦЭГДЭЖ ДУУСЛААДАА
Хамгийн их уншсан