Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Уул уурхайн салбарт хүнд механизмын засварчин эрэлттэй байна
zamguigiin mashinist
Оюу толгойн ил уурхайн хүдэр олборлоход бэлэн болж буй. Баяжуулах үйлдвэр нь ирэх намар ашиглалтад орно гэж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нийт ажилчдын 90 хувь нь монгол хүн байх заалт бий. Иймээс уул уурхайн мэргэжилтэн ажилд авч эхэлсэн. Энэ онд 1600 монгол ажилтан авах аж. Одоогийн байдлаар 670 хүн ажилд авчээ. Механик, уул уурхайн техникийн оператор, инженер, хууль эрх зүйн зөвлөх, захиргааны ажилтан гээд төрөл бүрийн мэргэжилтэн байх нь. Сүүлийн үед уул уурхайн салбарт хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа механик буюу хүнд механизмын засварчин болжээ. Оюу толгой компани эдүгээ 34 засварчин ажилд авахаар бэлтгэж байна. Өнөөгийн байдлаар Эрдэнэт, Дархан, Дорнодын МСҮТ-д 340 хүн суралцаж буй аж. Тэд 40 хүртэлх насныхан бөгөөд сайн суралцсан, чадварлагыг нь сонгон шалгаруулж авна. Үүнээс гадна далд уурхайн мэргэжилтэн Монголд бэлтгэдэггүйгээс дутагдалтай байдаг. Иймд мэргэжилтэн бэлтгэх шаардлага ч гарч иржээ. Энэ онд мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн гурван төвийг шинээр барих бөгөөд нэг нь Налайхад байх юм. Мөн дөрвөн сургуульд хөрөнгө оруулалт хийж, сургалтын орчныг нь сайжруулах төлөвлөгөө гаргажээ. Тус компани өнөөгийн байдлаар МСҮТ-үүдэд 110 тэрбум төгрөг буюу 85 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй. Цаашид энэ хөрөнгө оруулалт нь нэмэгдэх аж.
Өнөөдрийн байдлаар Оюу толгой төслийн талбай дээр нийт 9621 монгол ажилтан бий хэмээн мэдэгдлээ. Тэдний 1822 нь үндсэн ажилтан бөгөөд үлдсэн нь гэрээгээр ажиллаж буй 77 компанийнх гэнэ. Өнөөдөр төслийн талбайд ажиллаж буй гэрээлэгч компаниудад 40 орны 6000 гадаад ажилтан бий аж. Тус компанийн хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд “Төслийн талбайд ажиллаж буй үндсэн ажилтан нь сард 28 хоног ажиллаад 14 хоног амардаг. Нэг монгол ажилчин сард дунджаар 1.5 сая төгрөгийн цалин авдаг” хэмээв. Харин хамгийн бага нь 800 мянга бөгөөд дээд тал нь гурван сая төгрөгийн цалинтай аж.

0 Сэтгэгдэл
2013.11.15