Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Бичил уурхай болон Гацууртын ордын үйл ажиллагаатай танилцлаа
Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах /бичил уурхайн/ цехийн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцлаа.

“Дууш мандал хайрхан” TББ 2008 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон байна. Энэхүү нөхөрлөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цехийг байгуулсан. Энэ цехэд нөхөрлөлийн гишүүдийн олборлосон хүдрийг баяжуулдаг. Гар аргаар алт олборлогчдын хувьд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой мөнгөн ус ашиглах явдал нилээд түгээмэл байдаг. Иймээс дээрх цехэд хүдэр баяжуулсанаар хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь тэнд ажиллаж буй хүмүүсийн яриагаар нотлогдож байна. Монгол Улс мөнгөн усны хэрэглээг хязгаарлах тухай Минаматогийн Олон улсын конвенцид нэгдэн орохоор болоод байгаа юм.
Дээрх ТББ 2011 онд “Нэг хүн, нэг мод” төсөл хэрэгжүүлэн Ширхэнцэгийн цэцэрлэгт хүрээлэнд 180 ширхэг мод тарьсан, 2012 онд Мандал сумын “Ноёд” талбайн 13 га-г бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч ашиглалт явуулан 2014 онд нөхөн сэргээлт хийсэн байна. Нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсон гар аргаар алт олборлогчид аймгийн ЗДТГ, Онцгой байдлын алба, Байгаль орчны албатай хамтран ажилладаг юм байна.
Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг аваагүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд байна. Энэ удаад Түүх археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүсийн хамт Гацууртын ордтой танилцсан. Холбогдох мэргэжлийн хүмүүс энэ үеэр түүх соёлын дурсгалт зүйлс, цэвдэгийн судалгааг дахин нягталж үзсэн. Бидний очих үед ордын ойр орчмын газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчид цөөнгүй харагдаж байсан.
Гацууртын ордод энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хууль бус ашигт малтмал олборлогч “нинжа” дайран орох үеэр 1 хүн шороон дарагдаж эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдээлэл ирсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн, байгаль хамгаалагчид хамтран “нинжа” нарыг тухайн орд газраас албадан гаргах ажлыг зохион байгуулсан байна.

0 Сэтгэгдэл