Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
20 орон нэгдлээ
Уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртсөн улс орнуудын нэгдэл болох “V20” хэмээх эвсэл байгуулж буйгаа дэлхийн 20 орны Засгийн газрын төлөөлөгчид пүрэв гарагт мэдэгджээ.

Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, үүнтэй холбогдох шийдвэрийг Перу улсын нийслэл Лима хотод нийтэлсэн байна. Тус хотод энэ долоо хоногт Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны жил тутмын нүүдлийн хурал болж байгаа юм.

Шинэ бүлгийн бүрэлдэхүүнд Афганистан, Бангладеш, Барбадос, Бутан, Вануату, Вьетнам, Зүүн-Тимор, Гана, Кени, Кирибати, Коста-Рика, Мадагаскар, Мальдив, Балба, Руанда, Сент-Люсия, Танзани, Тувалу, Филиппин болон  Этиоп улс оржээ.

“V20” эвслийн гол зорилго нь байгалийн гамшгийн уршгийг арилгахад зарцуулах зардлыг нөхөхөд ашиглаж болох нийтлэг санг төрийн болон  хувийн хөрөнгөөр байгуулах юм. Улс хоорондын шинэ нэгдэл нь Францын нийслэл Парис хотод уур амьсгалын асуудлаарх бага хурал болохоос өмнө хоёр сарын хугацаанд байгуулагджээ. Уг бага хурлын үеэр хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах тухай гэрээг хэлэлцэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан