Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
СЕХ МАН-д сонгогчдыг өдөөн турхирахгүй байхыг сануулав
МАН алдаагаа засахыг хүсэхгүй байгаа бололтой. 2008 оны сонгуулийн дүн гараагүй байхад “Бид яллаа” хэмээн зарлаж, ялалтын баяраа тэмдэглэсэн нь буруудаж, өнөөдрийг хүртэл монголчуудын сэтгэлийг харлуулсан аймшигт явдлын эхлэлийг тавьсан билээ. Тэд ийнхүү ялалтаа урьдчилан зарласан нь олон түмний эгдүүцлийг төрүүлж, тэр нь долдугаар сарын 1-ний үймээн болон даамжирсан. Үүнээс үүдсэн өр өвтгөм явдлууд өнөөдөр ч халуунаараа үргэлжилсэн хэвээр. Таван залуу алтан амиа алдаж, хэдэн зуун залуу эрүүл мэндээрээ хохирч, хэчнээн ч залуу гэмгүй хэрнээ гэмт хэрэгтэн болон хувирсныг хүн бүхэн санаж буй. Гэтэл өнөөдөр шатаж сүйрсэн МАН-ын байр л өнгө зүсээ засч эргэн сүндэрлэснээс биш бусдаар монголчууд бүгдийг алдсан. Хамгийн сүүлд Цагдаагийн дарга нар ял авсан нь цаагуураа МАН-д алдаагаа битгий давтаач гэсэн “гуйлт” байлаа.
Гэвч МАН-ынхан энэ алдаагаа засахыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Гадаад дахь монголчууд сонгуулиа өгсний дараагаас л МАН “Энэ санал хураалтад бид яллаа” хэмээн төлбөртэй нэвтрүүлгүүд цацав. Мөн мэдээллийн сайтуудаар төлбөртэй нийтлэл гаргуулж, хүмүүсийг эргэлзүүлж эхэлсэн. Харин үүнийхээ хариуд СЕХ-ноос хатуухан сануулга авлаа. СЕХ-ныхон МАН-ын энэ үйлдэлд харамсч буйгаа илэрхийлсэн бол ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Батхишиг, СЕХ-ны гишүүн Б.Билэгт нар дараахь байдлаар тайлбар хэллээ. Тэд “Гадаад дахь монголчуудын саналыг 28-нд тоолно. Улс орнуудаас саналын хуудсууд ч ирж дуусаагүй байхад ингэж өөрсдийгөө ялсан мэтээр мэдээлэл цацах нь хууль зөрчсөн үйлдэл. Хүмүүсийг өдөөн турхирч буй үйлдэл болчих вий дээ. Зургадугаар сарын 28-ны өдрөөс өмнө сонгуулийн дүнг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй” гэсэн юм.
МАН энэ удаагийн сонгуулийн дараа ч бас зориудаар СЕХ-ноос хурдан ажиллаж, “Бид яллаа” хэмээн цээжээ дэлдэх үү. Бусдыг дахин өдөөн турхирч, дахин үймээн самуун дэгдээх вий гэхээс ард түмэн айж байна. Гадаадын 39 оронд ажиллаж, амьдарч саналаа өгсөн 2779 иргэний үзэл бодол, улс төрийн итгэл үнэмшилд гар дүрэх эрх МАН-д байхгүй. Ялалтын тухай мэдээлэл ирэх нь байтугай зарим улсад болсон сонгуулийн саналын хуудас Монголд ирж амжаагүй тухай албаны хүмүүс мэдэгдээд байна. Тэгэхээр МАН давлиун зангаа татаж, ядаж сонгууль дуустал тэвчихийг СЕХ ийнхүү сануулсан юм.
Харамсалтай нэгэн зүйл үлдсэн нь СЕХ МАН-ын толгойг илээд л өнгөрсөн нь гайхал төрүүлж байна. Хууль зөрчиж буйг нь өөрсдөө хүлээн зөвшөөрчихөөд сануулга өгөх төдийд л асуудлыг орхиж буй нь МАН-ыг хэтэрхий эрхлүүлсэн явдал боллоо. Ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтны цалинг хасч буй удирдлага биш шүү дээ. Монгол Улсын төрийн сонгуулийг будлиулах санаа өвөртөлж зориуд ийм үйлдэл гаргаад байхыг ч үгүйсгэхийн аргагүй. Сонгуулийн тухай хуульд зааснаар бол хууль зөрчсөн нам, эвслийг сонгуульд оролцохоос хасах хүртэл арга хэмжээ авах ёстой. Тэгвэл яагаад МАН хууль зөрчиж буйг мэдсээр байж, өөрсдөө “МАН бусдыг өдөөн турхирлаа” хэмээн шүүмжилсээр байж хариуцлага тооцохгүй хойш тавьж байгаа нь асуултын тэмдэг болон үлдлээ. Энэ бүхэнд сонгуульд өрсөлдөж буй бусад нам, эвслийнхэн хэрхэн хандаж байгаа талаар одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна. Магадгүй нэлээн том маргаан үүсгэж ч мэдэх юм.

0 Сэтгэгдэл