Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Долдугаар сарын 1”-нд бэртсэн цагдаа нарын эмчилгээний зардлыг төрөөс нэхэмжилнэ гэв
Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэн  өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд шүүх хүний эрхийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авсныхаа дараа давж заалдах шатны шүүхэд хандахаа илэрхийллээ. Түүнчлэн “Цагдаагийн ар гэрийнхний холбоо” төрийн бус байгууллагаас 2008 оны долдугаар сарын 1-нд албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтсэн болон амиа алдсан албан хаагчид нөхөн төлбөр олгуулахаар иргэний журмаар нэхэмжлэл гаргахаар болжээ. Тухайн үед үүссэн эмх замбараагүй байдлын үед цагдаагийн 530 орчим албан хаагч бэртэж, гэмтсэн. Өнөөдрийн байдлаар тэднээс гурав нь амиа алдаад буй гэнэ. Хүнд бэртэж, өрөөсөн бөөр, нүдээ авахуулсан нь бий аж. Тэд цаашид үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай учир төрөөс нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргана гэдгээ тус төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Алтангэрэл хэлсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэн ийн ярилаа.
ЭХГ-ын дарга асан хурандаа Ш.Батсүхийн дүү Ш.Баттулга:
-Сүхбаатар дүүргийн шүүх хаалттай шүүх хурал хийж, олон нийтэд буруу ойлголт төрүүллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг яагаад шүүх хуралд гэрчээр оруулсангүй вэ, “Долдугаар сарын 1”-нд бэртэж, гэмтсэн цагдаагийн албан хаагчдыг шүүх хуралд яагаад хохирогчоор оруулсангүй вэ. Шүүгчдийг энэ асуултад хариулж өгөөч гэж хүсмээр байна. Наад зах нь, шүүх шүүгдэгч нарт өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй. Уг нь, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгөх ёстой. Гэтэл тэгээгүй байтал шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Энэ мэтээр шүүх хүний эрхийг ноцтой зөрчсөн.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболдын ах Ч.Энхболд:
-2008 оны сонгуулийг цагдаа будлиантуулаагүй, жагсаал зохион байгуулаагүй, ард түмнийг өдөөр турхираагүй, бусдын өмч хөрөнгийг галдан шатаагаагүй. Гэтэл цагдааг энэ хэрэгт буруутгаж, яллаж байгаа нь буруу. Сүхбаатар дүүргийн шүүх шүүх хурал хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Цагдаагийн дарга нар яахлаараа цэргийн гэмт хэргийн субъект болдог юм. Хэргийн зүйлчлэл буруу. Тэгээд ч тухайн үед цагдаа хүн буудсан нь тогтоогдоогүй. Долдугаар сарын 1-нд дотоодын цэргийн нэг ч албан хаагч үүрэг гүйцэтгээгүй гэдгийг хошууч генерал Ч.Амарболд шүүх хурал дээр ч өмнө нь ч хариуцлагатайгаар мэдэгдсэн шүү дээ. Гэтэл цэргийн гэмт хэрэгтэн болгож яллачихлаа.
НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригтын ах О.Оюунцэрэн:
-Долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний ар гэрийнхний гомдол цөхрөл, уй гашууг бид ойлгож байгаа. Хамгийн гол нь, 2008 оны сонгуулийг будлиантуулсан, жагсаал цуглаан зохион байгуулж, иргэдийг өдөөн турхирсан, мод, чулуу зөөж өгч хорлон сүйтгүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Гэтэл тэгээгүй. Албан үүргээ гүйцэтгэсэн цагдаа нарыг энэ хэрэгт буруутгалаа.  Миний дүү Зоригтод шүүх хэтэрхий хэрцгий хандлаа. Хоёр өдрийн турш шүүх хуралд хагас хэвтээ байдалтай оролцсон. Шүүх энэ хэргийг сонгуулиас өмнө шийдвэрлэх бодлого барьсан. Шүүх хурлын явц эхнээсээ авахуулаад дуусан дуустал хууль бус боллоо. Олон ч хуулийг зөрчсөн. ХҮЭК хүртэл шүүхийг хүний эрх зөрчсөн гэж дүгнэсэн байгаа шүү дээ. Цэргийн гэмт хэргийн субъект биш байтал Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарыг ялласан. Ийм шийдвэр гаргасан шүүгчийг буруутгахгүй. Тэднийг дээрээс дарамталж, зааж чиглүүлсэн учир ийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Бид дараагийн шатны шүүхэд хандана.

 Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан