Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Царцаа нүүдэллэж”, нас барагсад тэнгэрийн орноос санал өгөх нь
Хууль тогтоох дээд байгууллагын 76 түшээг сонгох үйл ажиллагаа хагас сарын дараа болох гэж байна. Сонгогчид ч өөрсдийн сонголтоо хийх өдрийг хүлээн суугаа. Энэ удаагийн парламентын сонгууль шинээр батлагдан гарсан хуулийн дагуу яваа учир өмнөхтэй адил булхай будлиангүй явж, элдэв маргаан дагуулахгүй хэмээн УИХ-ын суугаа гишүүд, улс төрийн нам эвслүүд үзэж байгаа. Гэтэл хоёр долоо хоногийн дараа өрнөх санал хураалт будлиангүй болно гэх магадлал тун бага аж. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулиудаар үүсч байсан нөхцөл байдал өдгөө дахин давтагдах шинжтэй. Нэг хүн хоёр газарт санал өгөх буюу “царцааны нүүдэл”, нас барсан нэгнийг нэрийн жагсаалтад оруулах, аймаг сумаасаа нүүж өөр газарт оршин суугаа иргэдийг бүртгэлээс хасахгүй байх гэх мэт будлиантай асуудал өнөөдөр ч амь бөхтэй оршин тогтносон хэвээр. Ийм зүйл хийж гаршсан хүмүүс бол хороо, хэсгийн дарга нар гэдэг. Болж өнгөрсөн сонгуулиудыг будлиантуулан, сонгогчдын саналыг үнэгүйдүүлж, аль нэг улс төрийн хүчинд үйлчилдэг тэд энэ удаад ч мөн хийж заншсан ажлаа эхлүүлжээ. Дээрх нөхцөл байдал үүсч, маргаан дагуулах гарц нээгдсэн талаар УИХ-ын гишүүн З.Энхболд анхаарууллаа. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй парламентын сүүлчийн чуулган эхлэх үед Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийг хянах дэд хороо байгуулагдсан аж. Уг дэд хороог тэрээр даргалж, найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм байна. Дэд хорооныхон сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийг хянаж шалгах үед тухайн хаягтаа оршин суудаггүй шилжсэн иргэдийг бүртгэлээс хасаагүй, хэн нэгний өрхийн гишүүдийн тоонд өөр хүнийг нэмсэн, огт байхгүй хаяг үүсгэх гэх зөрчил илэрчээ. Тухайлбал, 45 дугаар сургууль дотор байрлах хэсгийн хороон дээр 1-4 хүртэл айлын хаяг үүсгэсэн байж. Орхон аймагт шилжсэн иргэдээ хасаагүй, Чингэлтэй дүүрэгт оршин суух н.Баярсайханы өрхийн бүртгэл дээр долоон хүн нэмсэн, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 23 байранд оршин суух н.Наянтайгийн гэр бүлд огт байдаггүй 20 настай эмэгтэйг бичсэн гэх мэт цөөнгүй алдаа дутагдал гарсан байна.

Уг нь, УБЕГ-аас иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн оноос эхлэн явуулсан учир элдэв зөрчил үүсэхгүй хэмээн хүн бүхэн бодож суусан. Гэвч итгэл найдвар дагуулсан тэрхүү үйл ажиллагаанд найдах аргагүй болж. Магадгүй сонгууль дахин будлиантаж ч болзошгүй нь. Дээрх зөрчил, будлианыг хутгасан хэргийн эзэд одоогоор тодорхойгүй байна. Мөн хэдэн мянган хүнийг сонгогчдын жагсаалтад бичээгүй зөрчил ч гарчээ. Хэрэв тэднийг жагсаалтад оруулахгүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж, саналаа өгч чадахгүй гэсэн үг. Иймд өөрийн нэр нь тухайн хэсгийн хороонд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхийг иргэд биечлэн очиж шалгах ёстой болж байна. Үүнээс гадна өрхийн бүртгэлээ шалгаж тоо нь нэмэгдсэн үгүйг заавал шалгаж, алдаа мадагтай зүйл илэрвэл дээрх дэд хороонд хандаж, санал гомдлоо илэрхийлэх хэрэгтэй ажээ.

Энэ сарын 18-нд бүртгэл хаагдах учир үүнээс өмнө хэсгийн хороондоо очиж нэрээ болон өрхийн бүртгэлээ хянах нь иргэдийн үүрэг болж байна. Хэрэв ямар нэгэн маргаан гарвал 260755, 265958 утас руу залгаж зарга мэдүүлж болох нь.
0 Сэтгэгдэл
OLUULAA, OLUULAA CHADNA
hen ingej unen bicheed bnaa huuhee
MAN-inhnii l hiij bgaa zuil shuu dee ted l luivar hiideg shudargaar ursulduj suraagui lalruud
Хамгийн их уншсан