Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Оюутолгойн үйл ажиллагааны зардалд хяналт тавина
Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэж Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Энэ нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол” компа­нийн гүйцэтгэх захирал Б.Бям­басайхан, “Эрдэнэс Оюу­толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай Оюутолгойн асуудлаар уулз­сантай холбоотой юм байна. Тэд гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгчээ.

Тухайлбал, “Оюутолгой” компани нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Тэгвэл цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна. Мөн “Онтре Гоулд” компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийг  “Оюутолгой”-д шилжүүлэх эсвэл тус компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” компанид шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Түүнчлэн уулзалтын үеэр Ерөнхий сайд “Оюутолгой” компанид Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалин хангамжийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яа­ралтай өөрчлөхийг даал­га­сан байна. Харин энэ асуудлаар “Эрдэнэс Оюу­тол­гой” компанийн Гүйцэтгэх за­хирал Д.Ганболд мэдээлэл өгөхдөө “Энэ асуудлыг бид байнга анхаарч нөгөө талд тавьж ирсэн. Гэхдээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурлын эрх мэдэлд байдаг. Сүүлийн нэг жил хэлэлцэх, шийдвэрлэх асуудал үнэхээр их байсан тул энэ асуудал сунжирсан тал бий.  Гэхдээ дараагийн ээлжид Хувь эзэмшигчдийн хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Цаашид Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюутолгой” компаниас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно” гэж хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан