Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Эрдэнэт” үйлдвэр мэдэгдэл гаргажээ
“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацагдаж байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр энэ үед хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшууллыг олгожээ.  “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.

Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан