Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“Асууя” кампанит аян өрнүүлэв
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “AСУУЯ!” кампанит ажил өрнүүлж байна. Энэхүү кампанит ажил нь хүний нэр төртэй холбоотой гомдлыг эрүүгийн хуулиар хүлээн авч шийдвэрлэхийн эсрэг улстөрчдийн хүсэл зоригийг тандах зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-д илгээсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг Нью Йорк хотноо 2011 оны 3-р сарын 14-нөөс 4-р сарын 1-ний хооронд болсон Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар хэлэлцсэн билээ. Хүний эрхийн хороо уг Пактын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан 19 дүгээр зүйлийг хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөхдөө “Сэтгүүлч, түүний гэр бүлийнхэнд, сүрдүүлж заналхийлэх, халдах тохиолдол байнга гардаг..., мөн төрийн алба хаагчийг шүүмжилсэн сэтгүүлчийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан хэрэгт буруутгаж, ялладагт харамсаж байна” гээд Монгол улсын Засгийн газарт хандан “Нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах”-ыг зөвлөсөн байна.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд хандан “АСУУЯ!” кампанит ажилд оролцож “Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг хална” гэсэн мессежийг дэмжихийг уриалж байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн амлалт шинээр байгуулагдах Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улам баталгаажуулахын тулд НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ийм төрлийн гомдлыг Иргэний хуулиар шийдвэрлэх алхам болно гэдэгт найдаж байгаа аж

Г.Болор
0 Сэтгэгдэл