Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
”Оюутолгой”-н орлого хоёрдугаар улирлаас 2.5 хувиар өсчээ
“Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улиралд 226 мянган тонн баяжмал борлуулж, 431.7 сая ам.долларын орлого олжээ.

Энэ нь өмнөх хоёрдугаар улирлаас 2.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Энэ нь зэсийн үнэ буурсан хэдий ч борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр орлогын зөрүүг хэсэгчлэн нөхсөн хэмээн тус компаниас мэдэгдлээ.
Түүнчлэн Оюутолгой компани ил уурхайн өндөр агуулгатай хүдрийн биетийг олборлож эхэлсэнээр 2015 оны дөрөвдүгээр улирлын зэс, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас нэмэгдэнэ гэж тооцоолж буй аж. Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил ид өрнөж буй бөгөөд 2016 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна. Мөн онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн баяжмалын 80 хувийг борлуулах борлуулалтын гэрээг байгуулжээ. Туркойз хилл ресурс компани энэ онд Оюутолгойгоос 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөө гаргасан.Тус компани 2016 оны эхээр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зэхэж байна.

0 Сэтгэгдэл