Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ГУРАВ ДАХЬ ХҮЧИН”-ИЙ ГАЗАР АВАХГҮЙ МОЛИГО БУЮУ 500 МЯНГАН ОРОН СУУЦ
Энэ сонгуулиар намууд “Орон сууц хөтөлбөр”-өөр хоорондоо өрсөлдөх нь. Монголчуудын эмзэг сэдэв нь болохоор үүнийг нь овжин ашиглая гэж бодсон биз. Гэвч ард түмэн тэнэг биш учраас худлаа гэдгийг нь аль эртнээс мэдэрчихээд байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр нүдэн дээр л илт бүтэлгүйтчихээд хэдэн зуун мянган хүний горьдлого талаар болж, уур ундууцлыг нь төрүүлчихээд байхад МАН дахиад л 200 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд мөрийн хөтөлбөртөө тусгаж түмний дургүйцлийг дэвэргэв. Гэвч энэ нь бас юу ч биш ажээ.

“Буян” Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр нарын толгойлсон “Гурав дахь хүчин” үүнээс ч илүүг амлажээ. Амлажээ ч гэж дээ, тэнэглэжээ гээд хэлчихвэл эндүүрэл болохгүй л байх. Тэд бүр 500 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн байгаа юм. Тэгээд зогсохгүй нэг өрхийн орон сууцны зай талбайг 80 м.кв-д хүргэнэ гэнэ шүү.
Тэгвэл байрны үнэ хэд болох вэ, хүмүүсийн цалин хэд байх вэ, 500 мянган айлын орон сууцыг яаж барих вэ. Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр гуравт хариулт нь олдохгүй л болов уу. Харин дөрвөн жилийн хөтөлбөр үү, 40 жилийнх үү гээд асуучихвал түгдрээд ч болов нэг юм хариулах байх л даа. Тэгвэл бид энд 40 жилийн турш та бүхнийг төрд буглуулах хүсэл алга.

2004-2008 онд Б.Жаргалсайхан та Сонгино­хайрхан дүүргийг төлөөлж парламентад суухдаа юу хийсэн билээ. Танд бас л хариулт олдохгүй.
Өнөөдөр монголчууд 30-40 метр квадраттай байр худалдан авах гэж 20 жилийн турш төлөх өр тавьж байна. Гэтэл өрх бүр 80 метр квадрат талбай бүхий байранд амьдрах  юм гэнэ үү. Яаж ч босдсон энэ бол биелэгдэшгүй амлалт. Орон сууцны компаниуд 40 метр квадрат талбай бүхий байраа зарж чадахгүйд хүрдэг хэмээн халагладаг шүү дээ. Зайлуул, монголчууд ядуу болохоор том талбайтай өндөр үнэтэй байр худалдан авч дийлдэггүй болохоор. Сүүлийн үеийн барилгын компаниуд зах зээлдээ хавчигдаад 20-30 метр квадрат байр барихаас аргагүйд хүрч буйгаа ярихыг эрхэм Буян Жагаа сонсоогүй үлдчихнэ гэж баймааргүй юм даа.

МАХН, МҮАН-тай эвсэх гээд дийлээгүй БНН, Хамуг Монголын хөдөлмөрийн намынхан ийнхүү “Гурав дахь хүчин” нэрээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан нь анхнаасаа амжилтад хүрсэнгүй. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжээгүй бэлэн туршлага бидний өмнө илхэн байгаа ийм цаг үед 500 мянган айлын орон сууц хөтөлбөрт хууртахгүй ээ. 30 м.кв талбайтай байрыг 20 жилийн хөдөлмөрөөрөө худалдан авч буй хүмүүс 820 метр квадрат талбайг яаж авахаа ч бас мэдэх учраас энэ амлалт газар авахгүй. Иймэрхүү хийрхүү амлалтаар хүмүүсийг хуурдаг цаг нэгэнт өнгөрчихжээ, эрхэм “Гурав дахь хүчин” эвслийнхээн.    
0 Сэтгэгдэл
eh orondooo shudraga yosiiig deedlen shan amidramaar bn...ene niigmiiin hund surtaliiig avch hayahiiin tuluuu uls shig uls bhiiin tuluuu hamdtaa ardchilsan namtaigaa
hamtdaa ardchisan namaa demjeed ugii
ardchilsan nam yalah bolnoo
Хамгийн их уншсан