Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АВЛИГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ НЬ УЛС ТӨРИЙН НАМУУД
УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө нийгмийн хорт тахал болсон авлигатай хэрхэн тэмцэхээр тусгасныг  сонирхлоо. АН-ын мөрийн хөтөлбөрт “Авлигатай тэмцэх асуудлыг шинэ төвшинд гаргаж, авлигын индексийг эрс бууруулна”, “Хахууль өгсөн талыг авлигын хэргээс чөлөөлөх асуудлыг хуульчилна” гэсэн бол МАН-ынхан “Авлигатай тэмцэх талаар цогц арга хэмжээ авч, үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлнэ”, “Авлигын улс төрийн хүрээн дэх мөнгөний нөлөөллийг арилгах эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авна” хэмээжээ.

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн мөрийн хөтөлбөртөө “Авлигатай бүх нийтээрээ тууштай тэмцэж, хор уршгийг нь багасгаж, арилгана” гэж тусгажээ. Мэдээж, энэ мэтээр сонгуульд оролцож буй бусад улс төрийн нам, эвсэл авлигатай хэрхэн тэмцэхээ мөрийн хөтөлбөртөө илэрхийлсэн байх. Тэдэнд ингэж сонгогчдынхоо анхаарлыг татах шалтгаан бий. Учир нь, авлига манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм.  “Транспаранси интернэшнл” олон улсын байгууллага жил бүр дэлхийн хэмжээнд авлига, хээл хахуулийн индексийг гаргадаг. Тус байгууллагын сүүлийн гурван жилийн судалгааны дүнгээс үзвэл, Монгол Улс авлигын индексээрээ 2009 онд 180 улсаас 124-т, 2010 онд 178 улсаас 116-д, 2011 онд 183 улсаас 120-д бичигджээ. Товчхон хэлбэл, манай улс авлигад идэгдсэн гэсэн үг.  

Тиймээс улс төрийн намууд дээрх байдлаар наанаа авлигатай тэмцэнэ гэж ярьж, уриалж, мөрийн хөтөлбөртөө тусгадаг ч цаанаа авлигыг цэцэглүүлдэг хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Бүр хууль хяналтынхан хүртэл улс төрийн нам авлигын субъект болж хувирсан гэж ярьсныг олонтаа сонссон. Гэвч тэд хариуцлага тооцож чаддаггүй. Учир нь, манай улсад хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаггүй аж. Жишээ нь, аль нэг аймаг, дүүргийн намын хороо авлига авлаа гэхэд хүн биш учраас хариуцлага хүлээлгэх боломжгүй гэнэ.
Тэгвэл тухайн намын болон намын хорооны даргад, эсвэл намд авлига өгсөн, зуучилсан хүмүүст хариуцлага тооцож болох эсэх асуулт хариу нэхнэ. Тэдэнд хариуцлага тооцох үндэслэл байгаа ч бас л боломжгүй гээд хариулчихаж болохоор байна. Манай улсад улс төрийн нам авлига авч, бусдад өгч байна уу гэдэгт хяналт тавих тогтолцоо байхгүй. Тухайн намын хорооны дарга авлига авсан, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж, урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэх гэтэл бусдад учруулсан хохирлын хэмжээ гээч асуудал гарч ирнэ. Их хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуульд зааснаар их хэмжээний хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нугалсантай тэнцэнэ гэжээ. Тэгэхээр доод тал нь 7.1 сая, дээд тал нь 35.7 сая төгрөгийн хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх нь. Тэгээд ч авлига өгч, авах үед хохирол гардаггүй гэж хуульчид тайлбарладаг.

Улс төрийн намууд зарим ги­шүүндээ шагнал, дэмжлэг өгч түүнээсээ тодорхой хувийг авдаг. Төрийн байгууллагаас албан хаагчдадаа орон сууц, бэлэн мөнгөний дэмжлэг өгч мөн тодорхой хувийг харьяа намдаа өгүүлдэг гэсэн яриа ч бий. Төрийн өндөр албан тушаалтан иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг нь дэмжсэн шийдвэр гаргаж,  олсон ашгаас нь намдаа хандив болгож авах арга ч  түгээмэл болсныг иргэд мэддэг болсон. Тухайн албан тушаалтан тэр мөнгийг өөртөө аваагүй, энхрий хайрт намдаа хандив болгож өгүүлсэн учир авлига гэж үзэх боломжгүй. Энэ мэт байдал улс төрийн намыг авлигын үүр уурхай болгоход хүргэж байна гэж шүүмжлэх нэгэн ч байна. Нийгэмд МАН-ыг авлигад хэт идэгдсэн гэх шүүмжлэл их өрнөж буй. АТГ-ынхны шалгаж буй хүмүүсийн олонхи нь тус намынх гэх мэдээлэл аль эрт түгсэн. Тус газар арав гаруй аймаг, дүүргийн Засаг даргыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгасны олонхи нь МАН-ын харьяалалтай. Тэдний дунд “Бүгд найрамдах”-аа уншуулсан нь ч бий. Үүнээс болж МАН хэн нэгнийг албан тушаалд томилохдоо “Та ял даах чадалтай юу” гэж асуудаг болсон. “Чадна” гэж хариулбал томилдог гэсэн онигоо хүртэл гарсныг олон хүн хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус намд хамгийн их хандив, авлига өгсөн зарим бизнесмэн сонгуулийн тойрог авсан хэмээн шүүмжлэх нь ч бий.    

Улс төрийн намууд ингэж шүүмжлүүлэхгүй, олон нийтийн дунд авлига авдаг, өгдөг гэсэн хардлага төрүүлэхгүй нь тулд санхүүжилтээ ил болгох шаардлагатайг сонгогчид нь дуу нэгтэйгээр хэлж байгаа юм.   
0 Сэтгэгдэл
ЯС ЮМАН ДЭЭРЭЭ НААД 2 МАН АН ЧИНЬ АДИЛХАН ДӨӨӨ
Ардчилсан нам ялаасай. Ардчилсан нам ялаасай. Ардчилсан нам ялаасай.
Unuudriiin baigaa bdal nadad bolon bidend taalagdahgui bn mongold shudragta yos gj alga...Namaig yalgadaggui deelerlhdeggui tiiim l turtei bolmooor bn
Oluulaa shuu manaihaan zub songolt hiigeerei zaluusaa
хүүхдүүд минь энэ байлаа завхарсан юмаас гарах цаг нь болийн биш үү
Ардчилсан намаа дэмжиж байгаа шүү хамтдаа дэмжье
олуулаа хамтдаа хөгжье
Улс шиг хөгжье Хүн шиг амьдаръя
Вашингтон болон Нью Йоркын гайхалтай цогцлоосон ногоон байгууламжийг танилцуулж байна. Улаанбаатар хотоо эрчимтэй цэцэрлэгжүүлбэл удахгүй ийм болно гэдэгт итгэлтэй байна. My UB - Гоё хот
Вашингтон болон Нью Йоркын гайхалтай цогцлоосон ногоон байгууламжийг танилцуулж байна. Улаанбаатар хотоо эрчимтэй цэцэрлэгжүүлбэл удахгүй ийм болно гэдэгт итгэлтэй байна. My UB - Гоё хот
төр хэрэгтэй хүмүүсийг л сонгох хэрэгтэй шүү олуулаа
Ardhilaliiin buyand bid udiii zeregtei shan amidrach bolood l bn..durtai uyede gadagshaa nisej delhiiin haana ch bsan uzel bodloo chuluutei ilerhiilj shan amidarsaar bn..bidend tur gadaad tag bolgog eh barigchij bish eh orniihoo tuluu hugjuuulehiiig zorij bgaa turiiin tusheed heregtei bna..oluulaa bugdeere ardchilsan namaa demjitsgeey
монгол улс цэцэг бсан бол ардчилсан нам бордоо байх байлаа гэж
hamtdaa ardchisan namaa demjeed ugii
ardchilsan nam yalah bolnoo
Aрдчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!! Ардчилал мандан бадраг!!!!
namuud l eldviig amlaj avliga ugch bgaa shuu dee
Хамгийн их уншсан