Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
ЗГ: "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь
“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Тоньюкукын гэрэлт хөшөө - Монгол Улсын түүх соёлын газар
Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 километрт оршино. 1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги гарчээ. Мөн шал нь битүү тоосгоор өрөгдсөн, вааран дээвэртэй байсан нь тодорхой болсон. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будсан байсан. Олон ваар сав олдсоны ихэнх нь дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай байжээ. Барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байсан.

Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.
Эртний Түрэгчүүд нас барагсдаа чандарлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулах зорилгоор тахилгын зан үйл зохион байгуулж, дараа нь эргэж байхаар тахилын онгоныг тусад нь байгуулдаг байжээ. Эдгээр онгон нь нас барсан хүний язгуур гарал, зэрэг дэвээс нь шалтгаалан их бага янз бүр байхаас гадна бүтэц, ур хийцийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Онгоны зохион байгуулалт нь дөрвөлжин хавтангаар хашлага босгоод өмнө нь хүн чулуу байрлуулж, хөшөөний өмнөөс уулын бэл хүртэл олон цагаан чулууг босгосон байдаг. Ингэж чулуу босгодог утга учрыг судлаачид хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь, онгоны эзэн эрийн дайн тулаанд алж устгасан дайсны тоогоор босгодог. Хоёр дахь таамаг нь, уг хүнийг оршуулах болон тахиж тайх ёслолд оролцсон хүмүүс өөрийгөө төлөөлүүлж босгосон билэг тэмдэг гэж үздэг.
Тоньюкукын цогцолбор дахь хоёр гэрэлт хөшөө нь 8 талт 62 мөр бичээстэй. 1 дүгээр хөшөөний өндөр нь 170 сантиметр, 2 дугаар хөшөөний өндөр 160 сантиметр. 1 дүгээр хөшөөнд 37 мөр, 2 дугаар хөшөөнд 25 мөр бичээс байдаг. Уг хөшөөг Түрэгийн сайд мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулжээ. Хөшөөний бичээст: Мэргэн Тоньюкук өөрөө болон Түрэг улс нь Нанхиадын эрхэнд байсан учир Түрэг улс хаантай болох цагийг үзээсэй хэмээн санаж явсан. Дараагаар хаантай болсон авч удалгүй Нанхиадад дахин дагаар орсон зэргээс эхлэн дурджээ. Цаашлаад бусдын эрхэнд ороогүй хэсэг нь нэгдэхэд тэдний дайсан эргэн тойронд нь махчин шувуу мэт эргэлдэж өмнөдөд Нанхиад, дорнодод Кидан, умард зүгт Окуз лугаа олон дайсантай байгаад Киргиз, Тардуш, Согд болон бусад улстай хийсэн аян дайны тухай тодорхой дурджээ. Тэрбээр зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар. Улс аймаг буурай байхад эзлэхэд хялбар, харин хүчирхэг бол эзлэхүйеэ бэрх. Эзлэн авъя гэвэл баатар зориг хэрэгтэйг сургаж бичжээ. Ийнхүү Түрэгийн хаад болох Элтэрэс, Капкан, Билгэ-д хамаг чадлаараа хүчин зүтгэсний үрээр улс нь улс шиг болж, төр нь төр шиг болсныг тэмдэглэжээ.
Мэргэн Тоньюкук (646-732) Ашина овгийн язгууртан гаралтай хүн байсан бөгөөд Ашина овог нь тэр үеийн Түрэгийн хамгийн том хүчирхэг язгууртан ноёд төрөн гардаг овог байжээ. Мэргэн Тоньюкук төрийн хэрэгт холбогдож шоронд хоригдож байгаад Кутулукийн бослогын үеэр суллагдан Кутулукийг хаан болоход зөвлөх сайд нь болжээ. Түрэг улс хятадын эрхшээлд байх үед 693 онд Элтэрэс /Кутулук/ хаан нас барж, түүний хүү Можо нь хаан ширээг залгамжлан улс төрийн шинэтгэл хийн хуучин язгууртан нарыг төрийн албанаас зайлуулахад Тоньюкук хамт зайлуулагджээ. Эдгээр хуучин сурвалжтан нарыг Тоньюкук удирдан нууц хуйвалдаан зохион байгуулж Можо-г хаанаас нь зайлуулан хунтайж Могиляныг Билгэ цолтойгоор хаан суухад хүчин зүтгэсэн нэгэн ажээ. Мэргэн Тоньюкук 86 насандаа 732 онд нас баржээ.

0 Сэтгэгдэл