УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ
Тэсийн гол - Монгол Улсын байгалийн нууц газар
Энэ бол мод нүхлээд эвэр зоочихсон байдаг. Модон дотроос эвэр гарсан гэж тэнэгтэдгээ боль. Малаас дор ухаантай усан тэнэгээ гайхуулж байгаа биш. Ичих хэрэгтэй.
Завхан аймгийн Баянтэс сумын хойгуур Тэсийн гол урсдаг бөгөөд Булнайн нуруунаас эх авч, 568 километр урсаад Увс нуурт цутгадаг. Усны зонхилох гүн нь 0.3-2.5 метр, урсгалын урд нь секундэд 0.7-1.5 метр байдаг. Нийт 33358 хавтгай дөрвөлжин талбайгаас усжина. Тэсийн голд Тагнын нуруунаас эх авсан хэд хэдэн гол цутгах учраас доошлох тусам ус элбэгтэй болдог. Булнайн нурууны араас урсах голуудын бэлчирт асар их талбайг хамарсан намаг үүсгэх бөгөөд түүнийг Жаргалантын намаг гэнэ.

Тэсийн гол нь Завхан аймгийн нутгаар Оросын нутаг руу гарч, Увс аймгийн Тэс сумын нутгаар эргэн Монголд орж ирж Увс нуурт цутгадаг. Адагтаа хэд хэд салаалж намаг бүхий голын садрааг үүсгэнэ. Тэс гол нь эхэн хэсэгтээ 150-60 метр, дунд хэсэгтээ 40-120 метр, заримдаа 200 метр хүртэл задгайрч өргөсөнө. Тэс голын мөнх ногоон шугуйд “эвэртэй мод” хэмээх нутгийнхан тахин шүтдэг нэгэн өвөрмөц мод бий. Тухайн модыг зориуд нүхлээд ямааны эвэр зоочихсон юм шиг харагдах боловч сайн ажиглан харвал тийм бус бөгөөд байгалиасаа модон дотроос эвэр урган гарсан байдаг нь сонин.

1 Сэтгэгдэл
2019.08.10