Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод хийх ажил дэндүү их байна
Чингэлтэйн сонгогчидоо Гарьдхүүгийн баярсайхан,Дашдоржийн Зоригт 2 л биш бол бор халзан хонь чхамаагүй дугуйлаарай энэ 2 л биш шүүүүү
харин тиймээ гудамжаар дүүрсэн реоламандаа цацсан мөнгөө ядуусэ өгдөг болоосой ард түмнийг бага шиг басаарай унагаанаа чамайг
энэ нэг хачин амьтныг хэн сонгоно гээд бгаа юм бэ МАНийн горьдсон сүнс чинь өөртйгөө овоо гэж бодоод бгаа юм байх даа зайлаачээ
Засгийн газрын залуу сайд нарын нэг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод ирэх дөрвөн жилд хийх ажил дэндүү их байна. Өнгөрсөн хугацаанд ч бас түүгээр овоглосон ЭБЭХ-ний салбар дахь шинэчлэлүүд багагүй бий гэдгийг хүмүүс мэднэ. Д.Зоригт ЭБЭХ-ний сайд болсноосоо хойш лицензийн зөвшөөрлийг цэгцэлсэн нь хүмүүсийн хүсэн хүлээж байсан зоримог алхам болсон. Олон жил хэдэн зуун хүн хэлж, яриад дийлээгүй энэ их ажлыг Д.Зоригт сайд гардан хийлээ. 2005 онд Монгол Улсын газар нутаг 7000 лицензийн зөвшөөрөлтэй байсныг хумьж 3000 болгон бууруулав. Монгол орны нийт газар нутгийн 44.5 хувь нь хайгуул хийх зөвшөөрөлтэй байсныг багасган 14.6 хувьд хүргэснээс үзвэл Д.Зоригт итгэл хүлээлгэж болох хүн юм. Мөн эх орныхоо 16 хувийг тусгай хамгаалалтад авсан гээд хариуцсан салбартаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй. Энэ бүхнээс үзвэл тэр өнгөрсөн дөрвөн жилд ажилдаа мэргэшиж, салбараа гарын таван хуруу шигээ мэддэг болжээ.
Ирэх дөрвөн жилд ч бас түүнд итгэл хүлээлгэн хийлгэх ажил Монгол оронд зөндөө бий. МАН-ын мөрийн хөтөлбөрийн цохилох зүрх нь гэмээр чухал заалтууд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод шууд хамааралтай. Түүнд зөвхөн хамааралтайгаар зогсохгүй Монгол орны хөгжлийг тодорхойлох олон том бүтээн байгуулалтыг ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн байна.
Үүгээр ч зогсохгүй шатахууны үнэ Монголын хаана ч адилхан болох юм. Хотоос гарахаараа л ченжийн гарт орж, шат дамжлагад нэрвэгдэн үнээ нэмдэг зовлонгоос хөдөөгийнхөн ангижрах нь. Газрын тосны олборлолтыг 7.5 саяд хүргэж, дэлхийн анхаарал Монгол дээр төвлөрөх нь. Том орнууд Монголтой хамтран ажиллахыг хүсч, бидний байр суурь дэлхийд дээгүүрт жагсдаг болно гэсэн үг. Энэ бүхэн ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын л хийх ажил. Өнгөрсөн дөрвөн жилд багагүй туршлага хуримтлуулсан түүнд цаашид ч үүнийгээ улам баяжуулан ажиллах эрч хүч бий гэдэгт итгэж байна.
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасанчлан Таван толгой, Оюу толгойд цахилгаан станц барьж, төвийн эрчим хүчний системтэй холбох ёстой. Ингэж байж л томоохон ордууд маань ашгаа олж, үйл ажиллагаа нь саадгүй өрнөнө. Мөн байсхийгээд л гэмтэж зогсдог Өмнөговь аймгийн цахилгаан станц хэвийн үйл ажиллагаанд шилжих нь. Д.Зоригт сайдын оролцоотойгоор Монголын уул уурхай, дэд бүтэц “амилж” эхэлсэн ч, цаашид улам эрчимжүүлэх, хүч нэмэх их ажлын өмнө иржээ. Тиймээс та бүхний дэмжлэгтэйгээр Д.Зоригт сайд энэ бүхнийг хийхэд бэлэн байна.
Таван толгойн нүүрсний ордод уул уурхай-эрчим хүч-коксын химийн цогцолбор, мөн Өмнөговь аймгийн Нарийнсухайт, Ховдын Хөшөөт, Говьсүмбэрийн Шивээ Овоогийн нүүрсний ордыг түшиглэн уул уурхай эрчим хүчний цогцолборыг тус тус байгуулна хэмээн МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ бол ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод өгч буй намынх нь даалгавар юм. Тэр ч мөн адил эхэлсэн ажлаа дуусгах чин хүсэлтэй яваа залуу улстөрч төдийгүй Д.Зоригт сайд монголчуудыг баялгийн хараалаас холуур өнгөрүүлж, Африкийн орнуудын хувь заяаг тойрч гаргуулна гэдэгт бас итгэж байна. Тодруулбал, ЭБЭХ-ний сайдын хувьд Монголын уул уурхай, дэд бүтцийн хөгжлийг зөв зүгт хөтлөх цорын ганц хүн.
Түүний хийх ажил цаашид уртаас урт цуваа үүсгэнэ. Заримаас нь л дурдахад, Оюу толгойн ордыг түшиглэн жилд 40 сая тонн хүдэр баяжуулах үйлдвэр, Эрдэнэт болон Оюу толгойн зэсийн баяжмалыг боловсруулах цэвэр зэсийн үйлдвэр байгуулах аж. Мөн Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд Д.Зоригт сайдын хийх ажил дэндүү их байна. Тиймээс түүнд итгэл хүлээлгэх нь сонгогч таны сонголт билээ.
Уул уурхайг дагаад байгаль экологи сүйдэж, хүн мал амьдрах нөхцөлгүй боллоо хэмээн халаглах ч хэрэггүй болох нь. МАН-ын мөрийн хөтөлбөрт Ногоон эдийн засаг, бодлогыг дэмжин байгалийн сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, ногоон байгууламж, гадаргын усны нөөцийг нэмж, хүлэмжийн хийг бууруулна хэмээн заасан нь бас л ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хийх ажил. Уул уурхай, үйлдвэрлэлээс гарсан бохир усыг цэвэршүүлэн дахиж ашиглах технологи оруулж ирэх нь ч ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хийх ажил. Энэ мэтээр бид ЭБЭХ-ний сайдыг дахин сонгох шалтгааныг жагсаавал уртаас урт цуваа үүсэх нь.
Түүний зорьж буй нэгэн чухал зүйл улсын хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн ордыг ашиглахад төрийн оролцоо 51-ээс дээш хувь байх ёстой, үүгээр ч зогсохгүй ашигт малтмалын ордын зөвшөөрлийг Засгийн газар олгодог болохыг зорьж явна. Ингэснээр ордуудаа хянаж, алдаа гаргасанд нь хариуцлага тооцож чаддаг эрүүл тогтолцоо ч бий болох нь. Энэ бүхнийг тунгаан үзвэл ЭБЭХ-ний сайддаа итгэл хүлээлгэх л ёстой. Тэр ч бас эхэлсэн бол ухрах ёсгүй.

0 Сэтгэгдэл
2012.06.19
2012.06.19
2012.06.19