Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сурсан занг нь сураар боож, хуулиар далайлгаад ч нэмэргүй нь

Будлиан, маргаан дагуулахгүйгээр сонгуульдаж байсан түүх үгүй. Санал хураалт болж, өндөрлөсний дараа ялагдагч тал нь тахимаа өгөхгүй тас гүрийж, шударга өрсөлдөөгүй хэмээн ялагч талтай шүүхдэлцэнэ. Олны дэмжлэг авч чадаагүй, тойргийн барилдаандаа бүдэрсэн тэд өвдөг, тохойдоо “шороотой” хэрнээ туг тойрохоор зүтгэдэг. Зарим нь булхай луйвар хэрэглэн өрсөлдөгчөө унагасан байдаг. Гэвч ямар мэхээр хэрхэн давчихсаныг хэн ч мэддэггүй. Хуулийнхан ч олж тогтоож дийлэхгүй байсаар аяндаа мартагддаг гэхэд хилсдэхгүй биз. Царцааны нүүдэл, саналын хайрцаг булааж зугтах, сонгогчдоос саналыг нь худалдаж авах гэх мэт олон мэх байгааг ярьдаг ч илэрсэн нь ховор. Илэрч байгаагүй гэхэд болно. Өдрийн од мэт цөөн хэдийг л тоочиж болох. Баригддаггүй ганц шалтгаан нь маш сайн халхавчтай учраас. Өмнөх сонгуулиуд нэг иймэрхүү маягаар өрнөж, төрд залрах 76 тодорч байсан. Харин энэ удаагийн сонгуулиас хойш булхай луйвар хийх хүмүүс багасч, зөвхөн дүрмийн дагуу өрсөлдөж, хүчээ үздэг болно хэмээн төрийн түшээд хэлж, элдэв амлалтуудыг таслан зогсоов. Мөн өрсөлдөгчөө муулж, элдвээр хэвлэн нийтлэхийг хориглосон байгаа. Хэрэв ийм зүйл хийвэл хариуцлага тооцно гэж хуульчилсан. Иймд хэн нэгнээ “мяалж” нэр хоч өгөх асуудал огт гарахгүй тул хар пиарчид шаардлагагүй болсон. Нэгэнт ийм болсноос хойш муу зүйлээр гаршсан нөхдүүд ч хийх ажилгүй боллоо.
Ерөнхийдөө, энэ жилийн сонгууль их цэвэрхэн, хууль журмын хүрээнд, эмх цэгцтэй явна гэсэн найдлага төрүүлж байгаа. Хамгийн гол нь, Сонгуулийн хуулиа дөрвөн жил нухаж, элдүүрийг нь сайтар хангаж өгсөн болохоор цэвэр тунгалаг сонгуульдаж чадна гэсэн итгэл найдвар төрүүлсээр. Иргэд ч горьдлого тээн суугаа. Гэвч сонгогчдын тэрхүү горьдлого саяхнаас эхлэн тасарч байх шиг. Ийнхүү хэлэхийн учир нь өмнөх сонгуулиудаар үүсч байсан зүйлүүд давтагдаж, санал луйвардах ажиллагаа эхэлчихлээ. Өрхийн бүртгэлд хүн нэмэх, шинээр хаяг нээх, шилжсэн, нүүсэн иргэдийг хасаагүй байх гэх мэт асуудал дагуулсан зүйл ч ар араасаа хөвөрсөөр байна. Дээрх зөрчил хэд хэдэн дүүрэгт илэрсэн юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 16 дугаар гудамжны 30 тоот дээр 30 сонгогч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 40 тоотод 13 сонгогч, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны 45 дугаар сургуулийн орчим байх зургаан айлд нийт 25 сонгогч, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 23-24 дүгээр байранд огт амьдардаггүй 14 сонгогчийг нэмж бүртгэжээ. Одоогийн байдлаар зөвхөн олон тоогоор нэмсэн нь л илэрсэн. Ганц нэгээр нэмсэн нь үүнээс ч их биз. Олж тогтоон, буруутанд хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй. Үүнд хэн хариуцлага хүлээх гэдэг асуулт нэхсээр. Иргэдээ тоолж, шинэчилсэн бүртгэл явуулах ажил гурван жилийн өмнө эхэлсэн. УБЕГ-ын шинэхэн дарга Л.Амарсанаа уг ажлыг гардаж авсан хүн. Тиймээс ямар нэгэн маргаан будлиан гарвал бүх хариуцлагыг тэр үүрэх ёстой мэт. Мөн ХЗДХ-ийн сайд ч үүнд хамаатай гэх хүн олон бий.
Төрийн эрх барих дээд байгууллагад орохоор улайран зүтгэгчид, намдаа үнэнч гэдгээ харуулж буй нөхдүүд луйвар хийдэг. Харин тэдэнд хариуцлага огт үүрүүлэхгүй явсаар өнөөдөртэй золгоод байгаа. Тэгвэл хийж дадсан зүйлээ хийхээр завдаж буй хүмүүст ногдуулах хуулийн хариуцлага өндөрссөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Улс төрийн сонгууль будлиантуулагчидтай иргэний журмаар маргаж, цөөхөн хэдэн төгрөгөөр торгодог байлаа. Гэхдээ шүүхдэлцсэн тохиолдолд шүү. Харин өнөөдөр ийм үйлдлийг эрүүгийн хэрэг гэж үздэг болсон.
Нэг жилийн өмнөх УИХ-ын намрын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуультай холбоотой хэд хэдэн заалт тусгасан байдаг. Уг хуулийн Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн бүлэгт энэ талаар маш тод заажээ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас дээш арван жил хорих ялтай хэмээсэн байна. Мөн дээрх үйлдэлтэй нь холбоотойгоор хүний амь нас эндвэл, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан бол 16-25 жил хүртэл хугацаагаар төмөр торны цаана суулгах заалттай. Гэтэл үүнээс эмээхгүй яваа, хууль зөрчин яваа хүмүүс гарсаар байна. МАН-аас нэр дэвшиж буй Р.Хадбаатар туслахдаа тушаал өгөн сонгогчиддоо мөнгө тарааж байсныг цагдаагийнхан газар дээр нь барьсан.
Цаашид тус намын зүгээс иймэрхүү зүйл гарахгүй гэсэн баталгаа алга. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэг. Магадгүй тийм болохоороо л мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдан авах ажлаа эхлүүлсэн биз. Ер нь, МАН-ынхны хийж дадсан ажлыг сураар боож, хуулиар далайлгах гээд ч нэмэргүй бололтой. Харин цар хүрээ нь хэр өргөжих нь өнөөдөр таамаг төдий л байна. Намын удирдлагуудын зүгээс мөнгө тараа гэсэн байж ч болох. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй болов уу. Улс төрийн бор шувууд ч шинэ содон мэдээлэл дуулгасаар байна. Тэд “МАН-ынхан тун удахгүй мөнгө тараана гэж байна. Хэтэвчээ бэлдээрэй” хэмээн жиргэв. Сонгуулийн санал хураах өдөр ойртож, намуудыг тэвдүүлж буй. Парламентад олонхи болох мөрөөдлөө биелүүлэх эцсийн арга нь мөнгө тараах ч байж болох талтай. Хаягийн бүртгэлд оруулсан булхай нь илчлэгдсэн болохоор дараагийн нүүдлээ хийх нь лавтай. Харин хэзээ вэ гэдэг нь таамаг.
Санал хураах өдөр ойртох тусам улс төрийн хүчнүүд ялалт байгуулахын төлөө элдвийн мэх хэрэглэнэ. Хэр даацтай мэх вэ гэдэг нь л сонгогчдын анхаарлыг татсаар.
өхөөдөр бухимдаж амьдарж байна маргааш бас ингээд дуусахуу одоо л бодолтой сонгуулдацгаая ард түмэн минь
муусайн луйварчингуудыг улстөрөөс зайлуулья монгочуудаа алийн бүр дарлуулж архидаж амьдрах гэёэн юм бэ больёоооооо ёо ёоооооооооооооо
MAN iig ujstoroos zailuulii
uuniig bichsen setguulchid bayar hurgii enenees oor ynen gej yu baih ym be buu ai dahiad bich medeelel caitai ymaa ok

0 Сэтгэгдэл
2012.06.19
2012.06.19
2012.06.19
2012.06.19