ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаярын ял эдлэх дэглэмийг бууруулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэв
УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар, Налайх дүүргийн прокурор Н.Найгалдорж, Багануур дүүргийн прокурор Б.Пүрэвжав нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Багануур дүүргийн прокурор Б.Пүрэвжаваас олны анхаарал татсан хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуултад ингэж хариулав.
-Танай дүүрэгт байрлах ХААН банкнаас мөнгө завшсан ахлах теллерийн хэрэг шийдэгдсэн үү?
-Н.Уянга гэгч нь ХААН банкны Багануур дахь салбарт ажиллаж байхдаа 2008-2010 онуудад 230 иргэний харилцах данснаас 13,8 сая төгрөг завшиж ашигласан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Хэргийн байдлаас дүгнэхэд, ХААН банкны салбарын удирдлагууд их хэмжээний хохиролтой хүнд гэмт хэрэг үйлдэж байхад хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нуун дарагдуулж, хариуцлагагүй байдал гаргасан бөгөөд энэ байдлыг ч хамтад нь шалгаж байна.
-Багануурын чанга дэглэмтэй хорих ангиас гурван ялтан оргосон хэрэг хоёр сарын өмнө гарсан. Яг энэ үеэр хоригдож байсан 50 орчим насны ялтан нас барсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтын хариу гарсан уу?
-Багануур дүүрэг дэх Хорих 427 дугаар ангийн ялтан Б.Батболд, Т.Анхболд, Д.Батбаяр нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 22:00 цагийн үед оргосон. Тэднийг оргосны дараахан буюу шөнийн 00:00 цагийн үед ангиас шуурхай хяналтын тоо авч байх үед ялтан Б.Баяраа тоон дээр сууж байгаад, гэнэт татаж унан амиа алдсан. Хорих ангиас ирүүлсэн дуудлагын дагуу прокурор, мөрдөн байцаагч, шинжээч нарын бүрэлдэхүүн ялтны нас барсан шалтгааныг тогтоохоор ажилласан. Мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаар талийгаач Б.Баяраа бөөрний даралт ихдэх өвчний улмаас тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, тархины оворго уушигны хаваншилтаар нас барсан нь тогтоогдсон юм. Тиймээс прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Оргосон ялтнуудын хувьд эрлийн бүлгийнхэн Б.Батболд, Т.Анхболд нарыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутгаас, Д.Батбаярыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан.
-“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирал Ж.Мэндбаяр дэглэм бууруулахыг шаардаж өлсгөлөн зарласан тухай мэдээлэл гарч байгаа. Түүний дэглэмийг бууруулах үндэслэл бий юү?
-Дүүргийн прокурорын газраас өнгөрсөн тавдугаар сарын 29-нд ялтан Ж.Мэндбаярын ял эдэлж буй дэглэмийг бууруулахаар прокурорын тогтоол бичиж дүүргийнхээ шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Ялтан Ж.Мэндбаярын ял эдлэх “дэглэмийг бууруулах тухай” прокурорын дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн үндэслэлээр дэглэм бууруулах боломжгүй гэж үзсэн байгаа. Үүний дараа хорих ангиас энэ сарын 05-нд Ж.Мэнбаярын ял эдлүүлэх дэглэмийг бууруулах тухай санал ирүүлснийг хүлээн авч хянаад энэ сарын 15-нд прокурорын тогтоол бичиж шүүхэд хүргүүлээд байна. Ж.Мэндбаярын ял эдлэх дэглэм бууруулах асуудлыг хэлэлцэх шүүх хурал удахгүй болох байх.

Б.Алтан
0 Сэтгэгдэл