Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Тагнуулынхан ХЗДХЯ болон харьяа агентлагуудыг нь шалгана
Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсээс энэ оны төлөвлөгөөндөө тусгасны дагуу яамдууд, тэдгээрийн харьяа агенлагуудад төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд шалгалт хийж байгаа гэнэ. Уг шалгалтаар төрийн нууц хариуцсан ажилтан болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөх, бүртгэл, тайлан, мэдээлэл технологи, сүлжээний орчинд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг хангасан байдал зэргийг шалгаж, зааварчилгаа өгөх юм байна.

Өнгөрсөн хугацаанд НХХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, БХЯ, БСШУЯ, ЭМЯ, ЭБЭХЯ болон эдгээрийн харъяа агенлаг байгууллагуудад хийгээд байгаа аж. Төлөвлөгөөний дагуу дараагийн ээлжинд ХЗДХЯ, харьяа агенлаг, байгууллагууд болох ШШГЕГ, ХХЕГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шалгалт хийнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан