Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан Г.Бадамрагчааг хуулийн дагуу шалгаж байна гэв
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс хоёр сарын өмнөөс  Эрүүгийн хуулийн Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах /82/ гэсэн зүйл ангийн дагуу Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг шалгаж эхэлжээ. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Бадамрагчааг хууль бусаар баривчилж хорьсон, мөрдөн байцаалтын үеийн журам зөрчсөн гэх мэт мэдээлэл түгэж байгаа. Харин ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас үүнд няцаалт өгсөн юм. Уг няцаалтад “Энэ хэргийг хуулийн хүрээнд, прокурорын хяналтанд шалгаж байгаа. Г.Бадамрагчааг уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улс төрийн бусад шалтгаанаар баривчилсан гэх яриа огт үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл цацагдаж буйг мэдэгдэж байна” гэжээ.
Түүнчлэн Г.Бадамрагчаад эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч түүнийг баривчилсан. Баривчилгаа, мөрдөн байцаалт хуулийн хүрээнд явж байгаа. Байцаалт болгонд өмгөөлөгч нь оролцож байгааг ч няцаалтад дурджээ. Тагнуулынхан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай бүлэг гэдэг утгаараа ноцтой гэдгийг онцлов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан