Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“Тиранозаурус Батаар”-ыг олон хэсэг болгож, хилээр нэвтрүүлжээ
Ерөнхийлөгчийн  ахлах зөвлөх П.Цагаан, БСШУЯ-ны  Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун нар “Тиранозаурус Батаар”-ыг Монголд авчирахаар болсон тухай мэдээлэл хийлээ. Монголын говиос олдсон уг үлэг гүрвэлийн ясыг  АНУ-ын хуулийн дагуу өмч хураах шийдвэрээр өнгөрсөн даваа гаригт хурааж авсан гэнэ. Одоо уг олдворыг Монголд  хэрхэн авчрах талаар яриа, хэлэлцээ хийгдэж байгааг ч тэд дуулгасан юм.
Эрдэмтэд болон хууль хяналтынхан “Тиранозаурус Батаар”-ыг 1995-2005 онд Монголоос гаргасан гэх дүгнэлтэд хүрээд буй аж. Чухам ямар замаар, хэрхэн хилээр хууль бусаар гарсан тухай тогтоохоор гааль, цагдаагийнхан хамтран ажиллаж байна. Урьдчилсан байдлаар АНУ руу Их Британиас  гүрвэлийн яс хэмээн бичиг баримт бүрдүүлэн олон хэсгээрээ салж орж ирсэн болох нь тогтоогдоод байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан