Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хуурай аргаар нүүрс баяжуулна
М.ЖАВЗАНДУЛАМ

“Эрдэнэс Монгол”  компани  Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран хуурай аргаар нүүрс баяжуулах төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. 

Гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад туршилтын үйлдвэр байгуулах ажил эхэлж байгаа юм.

Монгол Улсын Уул  уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч хөгжлийн Төв (NEDO) дэвшилтэт технологийг нутагшуулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг 2013 оны наймдугаар сарын 13-нд байгуулжээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид “Монгол Улсын Уул уурхайн яам, Японы Эдийн засаг, аж үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг төслийг хэрэгжүүлэхээр “Эрдэнэс Монгол” компани, Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран гэрээ байгуулж байна. “Төслийг хэрэгжүүлснээр усны нөөцөөр хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг  нэвтрүүлэх боломж бүрдлээ” гэсэн юм.
Жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах чадалтай туршилтын үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” /FBS/ төхөөрөмжөөр, 0,5-10 мм  ширхэглэлтэй нүүрсийг “Air table” /AT/ төхөөрөмжөөр баяжуулах боломжтой юм.

“Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор “Эрдэнэс Монгол” компанийг 2007 онд  байгуулжээ.  Энэхүү компани нь “Оюу толгой”, “Эрдэнэт”  үйлдвэрийн хувьцааны тал хувь болон “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ Овоо” компаниас хувь эзэмшдэг юм.
Мөн Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгуул­лагын гүйцэтгэх захирал Мүнэхико Цүчияа “Хоёр жилийн өмнө Жигжид сайд­тай уулзан энэхүү төслөө танил­цуулж байсан. Өнөөдөр   бодит ажил болон хэрэгжиж байгаад баяр­тай байна. Хамтран ажиллаж буй хоёр талын хүмүүст талархсанаа илэр­хийлье” гэлээ.

NEDO  нь Японы технологийн хөгж­­лийг дэмжих хамгийн том бай­гууллагуудын нэг юм. Боловсрол, аж үйлдвэр, уул уурхайн, эрчим хүчний салбарт голчлон үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 55 төсөл дээр ажил­лаж байна.  Удахгүй Монгол Улсад байгаль орчинд халгүй техно­логийг нэвтрүүлнэ. Монгол Улс 1992 оноос хамтран ажиллах санал тавьс­наар тухайн үед малчдад зориулан нарны гэрлийн антенн нэвтрүүлсэн.  Хуурай аргаар нүүрс  баяжуулах нь  NEDO-ийн шинэ төсөл  аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан